24tsag.mn facelook булангийнхаа үргэлжлэлээр нэгэн аялагч, улс
төрч, тамирчин, дуучин, аав хүнийг хувийн гэрэл зургуудаар нь урин
залсан юм. Энэ бол “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү. Хүн
хөдөлмөрч, сэргэлэн байвал юунд хүрч болохын тодорхой жишээ. За ингээд
олон зүйл нуршилгүй түүний амьдралыг товчхон өгүүлэх гэрэл зургуудтай нь
танилцацгаая. facelook танд энэ боломжийг олгож байна.

“Өлөн нүдгүй”: Г.Ганхүү 1966 онд төрсөн. Энэ зурган дээр өвөө, ээж, аав, дүүгийн хамт Ганхүү 7-н настайдаа. Түүний аав Гэндэндарам 1944 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн бөгөөд МУИС-ийг барилгын инженерээр төгсөн, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан барилга засварын трестийн ерөнхий инженер, орлогч дарга, даргаар олон жил ажилласан нэгэн. Харамсалтай нь 41-хэн насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. “Аавгүй байхын зовлонг их үзсэн” гэж Ганхүү хэлж байсан. Гэсэн ч түүний ээж нь хүүхдүүдээ өлөн нүдгүй, хиргүй хувцастай хүний дайтай хүн болгосон.

“4 Иван”: 1974 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуульд орсон. Тэрээр анхны хамтлагаа 1976 онд 2 дугаар ангидаа байгуулж байсан бөгөөд “4 Иван” гэж нэрийджээ. Их хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байсан ч зодоонд их муу. Намхан, жижигхэн биетэй байсан болоод ч тэр үү дандаа зодуулчихна. Тэгээд л зодоон, цохионоос хол явдаг байсан. Харин урлаг спортод тэргүүн эгнээнд явдаг нэгэн.

“Хүзүүгүй Ганаа”: 1984 он Чех улс. Оюутан Ганхүү. Дунд сургуулиа төгсчихөөд Чех улсын Либерец хотын Техникийн их сургуулийг инженер-дизайнер мэргэжлээр зургаан жил сурч 1990 онд төгссөн юм. Дизайнерээр сургууль төгссөн байж ямар ч вкусгүй хувцасладаг. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ олон зүйл цуглуулах дуртай. Жишээ нь зангиа. Тэрээр 300 гаруй зангианы цуглуулгатай. Зарим найзууд нь “хаанаа зүүх гэж цуглуулдаг юм, хүзүүгүй байж зүүх гэж мөрөөддөг юм уу...” гэхчилэн тоглоом хийдэг.

“2 Ариунаа”: 2002 он түүний том охин Г.Ариунаа, МУГЖ Т.Ариунаагийн хамт.

“Г.Хонгор”: 2006 он Бээжин хот. Хүү Г.Хонгорын хамт.

“Шар айраг”: Дуу дуулах, хөгжим тоглох авъяасдаа хөтлөгдөн энэхүү хамтлагийг байгуулжээ. 70, 80-аад оны дуунуудыг дуулдаг ч тоглолт хийж, цомог гаргадаггүй. Амьд бүхнийг таашаадаг. 2003 он. Оросын алдарт дуучин Алсугийн хамт.

“100 саяын Битлз”: Ливерпүүлийн дөрвөл хэмээх агуу “Битлз” хамтлагийн хөшөө азид байдаггүй, дэлхийд 4 байдаг. Харин Ганхүү Б.Долгион, С.Баяр, Э.Бат-Үүл зэрэг хүмүүсийг уруу татаж Монголд “Битлз”-ийн хөшөөг бариулахаар 100 гаруй сая төгрөгийг цуглуулж чадсан сэргэлэн эр.

“Дагваагийн тоглолт”: Монголын бахархал их аварга Д.Дагвадоржийн хамт. Амьд хөгжмийн тоглолт хийж буй нь. Маш хөгжилтэй зураг.

“Зураг түүх өгүүлнэ”: Ах, дүү гурван хүчтэний дунд.

“Үүргэвчтэй Ганаа”: Ганаагийн хамгийн дуртай, хамгийн том хобби нь аялал. Эх орныхоо ариун дагшин, гайхамшигт газрууд болон гадаад улсууд руу их аялсан нэгэн. “25 дугаар суваг” телевизийн захирал, УИХ-ын гишүүн З.Алтайгийн хамт “Үүргэвчтэй аялал” хийж, маш сонирхолтой нэвтрүүлгүүдийг хүргэж байсан. Тунис, Египет, Англи, Испани, Австри, Тунис гэх мэтчилэн. “Ганаа чинь үнэндээ “од” шүү дээ, жинхэнэ замын хань” гэж З.Алтай дурсаж байсан.

“Гадаад гамбир”: Хүний газар өлсөж, ядарч явсандаа. Эргэн дурсахад инээдтэй бас өрөвдөлтэй зураг юм даа. “Климанжаро”-д хооллож буй байдал. Зургийг З.Алтай: “Аливаа Ганаа минь инээгээч”.

“Хөрөг”: Урт үс, цэнхэр фудболкт “шар айрагчин”.

“BMW”: Тухайн үедээ Монголдоо ганц “BMW” унаж гангардаг байлаа. “Машинаа арчилж чадахгүй байж машинаа муулдаг жолоочид би дургүй”.

“Иргэний зориг”: Өнгөрсөн 2008 оны сонгуулиар Иргэний зориг намаас нэр дэвшсэн ч сонгогдоогүй. ИЗН нь авилга, хээл хахуулиас улс төр, засаглалийг ямагт ангид байлгахыг тууштай тэмцдэг учраас энэ намд элссэн гэдэг. “Аялалд явж байхад надаас 2 дахин илүү ачаа үүрээд явчихдаг байсан. Ер нь аль ч салбарт 2 дахин илүүг үүрч чадна гэж боддог” гэж аяллын хамтрагч нь мөн хэлж байжээ.

“Таталт, түлхэлт”: Эр хүн чинь эрч хүчтэй байж байж л бүхнийг хийж чадна шүү дээ. Тэрээр спортод их хайртай. Хөл бөмбөгөөс Англи, сагсан бөмбөгөөс “Юта Жазз” багийн дэмжигч.

“Ганц нэрт, олон цолт”: Тэрээр Гэндэндарамын Ганхүү гэдэг ганцхан нэртэй ч дуудуулах цол нь их. Иргэний зоригийн Г.Ганхүү, “Монголын шар айрагны холбооны ерөнхийлөгч, “Хаан брой”-н Ганаа, “Гранд хаан”-ы Ганхүү, “Шар айраг”-ийн дуучин, гитарчин гээд л. Товчхондоо манай хүн чинь дуучин, тамирчин, аялагч, иргэн хүн юм шүү дээ.

Сэтгэгдэл (38)