ЭЗХЯ-наас зохион байгуулах “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум”-д Зам тээвэр, Эрчим хүч, Боловсрол, Эрүүл мэнд, Байгаль орчин, Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг оролцохыг урьж байна.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцэн баталсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Иймээс ТХХТ-ийн шинэ эрхзүйн орчин бүрдэж байгаатай холбогдуулан нэгдсэн ойлголтыг хувийн хэвшил, олон улс болон дотоодын санхүүжүүлэгч байгууллага, бусад холбогдох байгууллагуудад батлагдсан хууль болон дагаж гарсан журам холбогдох баримт бичгүүдийг танилцуулах, түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн танилцуулга хийж, хувийн хэвшлийн сонирхлыг тандан судлахад арга хэмжээний зорилго оршино.
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум”-ыг АХБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Дараах үндсэн хэсэгтэй.
- ТХХТ-ийн тухай хууль, дагаж гарах журмуудын танилцуулга
- Нийслэл, орон нутаг бие даан хэрэгжүүлэх зохицуулалт, журмын танилцуулга
- Түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн танилцуулга
- Зам, тээврийн салбар
- Эрчим хүчний салбар
- Нийгмийн салбар (Боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал)
Арга хэмжээ 2025 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 08:30-17:00 цагт "Холидэй Инн Улаанбаатар" зочид буудалд болно.
Л.Баяр