"PGL Cluj-Napoca 2025" тэмцээн өндөрлөөд ердөө ганцхан долоо хоног өнгөрсөн ч "CS2"-ийн хөгжөөн дэмжигчид аль хэдийн шинэ, сонирхолтой олон тэмцээнүүдийг үзэхээр хүлээж байна. "ESL Pro League"-ийн 21 дэх улирал эхлэх гэж буйтай холбогдуулан Монгол дахь 1xBet платформын цахим спортын шинжээчид урьдчилсан мэдээлэл бэлдэж, энэ тэмцээний хамгийн сонирхолтой талуудыг танд хүргэхэд бэлэн болоод байна.
ESL PRO LEAGUE SEASON 21-ИЙН АЧ ХОЛБОГДОЛ
"ESL Pro League Season 21" нь "Counter-Strike 2"-ийн хамгийн нэр хүндтэй "S-Tier" тэмцээнүүдийн нэг юм. Уг тэмцээнийг бусад тэмцээнүүдээс онцгой болгон харуулдаг хэд хэдэн баримтуудыг дурдахад:
-
Энэхүү цуврал тэмцээн 10 жилийн өмнөөөс зохиогдож эхэлсэн.
-
Intel Extreme Masters-ийн тэмцээнүүдийн нэгэн адил ESL Pro League нь Intel Grand Slam-ийн нэг хэсэг бөгөөд 4 тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 1,000,000 ам.долларын шагналын сантай.
-
Амжилттай оролцсон багууд зөвхөн шагналын мөнгө авах төдийгүй Valve-ийн оноо буюу дэлхийн чансаагаа нэмэгдүүлдэг. Энэ нь дараагийн томоохон тэмцээнүүдэд шууд урилга авахад чухал нөлөө үзүүлдэг.
ESL PRO LEAGUE SEASON 21-ИЙН ФОРМАТ БОЛОН ШАГНАЛЫН САН
"ESL Pro League Season 21" тэмцээн 2025 оны 3-р сарын 1-нээс 16-ны хооронд Шведийн Стокхольм дахь ESL студид зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнийг Intel, DHL, 1xBet болон бусад олон улсын алдартай брэндүүд ивээн тэтгэж байгаа. 1xBet компанийн хувьд ESL-тэй хамтран ажиллах нь цахим спортын хөгжлийг дэлхий даяар сурталчлах, дэмжихэд чухал ач холбогдолтой.
Тэмцээний эхний шатанд (3-р сарын 1-5) 16 баг Швейцарь системийн дагуу гурван хожил эхэлж авсан багууд дараагийн шатанд шалгарах байдлаар тоглосоор зургаан тойргийн дараа найман баг дараагийн шатанд шалгарна. Харин хоёрдугаар шатанд (3-р сарын 7-11) нэгдүгээр шатнаас шалгарсан найман багаас гадна дэлхийн чансааны тэргүүн байранд бичигддэг найман баг хоорондоо эхний шаттай ижил форматын дагуу өрсөлдөж Плей-офф шатан тоглох найман баг шалгарна.
Тэмцээний хамгийн сонирхолтой хэсэг болох Плей-офф шат 3-р сарын 13-16-ны хооронд үргэлжилнэ. Энэ шатанд ганц хожигдсон баг шууд тэмцээнээс хасагдах single-elimination системийг ашиглана. Энэ нь бүх багуудад ямар ч алдаа гаргах боломж байхгүй гэсэн үг юм.
ESL Pro League Season 21-ийн нийт шагналын сан 1,000,000 ам.доллар бөгөөд үүний $400,000 нь тоглогчдод, $600,000 нь багуудад хуваарилагдана. Плей-офф шатанд шалгарсан багууд 1-р байр: $100,000 (тоглогчид) + $150,000 (баг) = $250,000, 2-р байр: $50,000 (тоглогчид) + $75,000 (баг) = $125,000, 3-4-р байр: $25,000 (тоглогчид) + $55,000 (баг) = $80,000, 5-8-р байр: $18,000 (тоглогчид) + $40,000 (баг) = $58,000 гэх байдлаар шагналыг мөнгийг хувааж авах болно. Тэмцээнд оролцсон бүх 24 багийн тоглогчид шагнал хүртэх ч зөвхөн шилдэг 14 багийн клуб санхүүгийн урамшуулал авна.
Монгол улсыг төлөөлөн 1xBet компаний ивээн тэтгэдэг "The MongolZ" баг Плей-Офф шатанд шалгараад буй бөгөөд тэдний хамт (G2, Eternal Fire, Liquid, NAVI, MOUZ, Vitality, Spirit) гэх багууд уг шатанд тоглоход бэлэн болоод байна.
"The MongolZ" багийн хувьд Украинд улсад төвтэй NAVI багийн эсрэг 3-р сарын 15-нд шөнийн 1 цаг 30 минутаас (Улаанбаатарын цаг) тоглохоор оноолт таараад байна.
"ESL Pro League Season 21"-ийг 1xBet Монгол платформоор дагаж, "The MongolZ" багтаа дэмжлэг үзүүлэх боломжоо бүү алдаарай! 🇲🇳🔥