The MongolZ баг хагас шигшээгийн эхний тулаанаа чансаа оноогоороо дэлхийд гуравт жагсаж буй Европын Navi багтай хийхээр болжээ.
Цахим спортын CS2 төрлийн ESL Pro League S21 Шведийн Стокхолм хотноо үргэлжилж байна. Өмнөх тоглолтуудаас дурдвал өнгөрөгч оны PGL CS2 Major Copenhagen 2024 тэмцээнд өрсөлдөж Navi-ийн ялалтаар өндөрлөсөн. Энэ жил IEM Katowice 2025 тэмцээнд B хэсгийн аваргын төлөө өрсөлдөжNavi 2-0 харьцаатай ялалт байгуулсан байна.
Тулаанд ялалт байгуулсан баг Liquid болон Vitality багуудын аль ялсантай шигшээ шатанд өрсөлдөх юм.
Г.Хоролмаа