Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд 30 дугаар байрны гаднах
зогсоолд байсан машинаас эд зүйлээ алдлаа гэсэн өргөдөл, гомдол
цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг шалгахад "Тоёото" маркийн
автомашины хоёр ширхэг арын гэрэл алдагдсан байсныг тогтоожээ. Уг
үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо 13 дугаар байрны гадна бусдад эд зүйлээ булаалгасан хүн байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгахад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд оршин суух эмэгтэй 18 настай Э-гийн Самсунг маркийн гар утсыг нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух 37 настай эрэгтэй Г гэгч нь булаан авч зугтаасныг илрүүлэн шалгаж байгаа аж.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)