-Тэгээд. Тэр надад нэг их хамаатай биш шүү дээ.
-Сүүлийн өдрүүдэд урлаг соёлын салбараас төрийн соёрхолт хүртсэн дуучин Д.Болдын талаар хэвлэл мэдээллээр магтаалаас илүүтэй шүүмжлэл өрнөж байна?
-Тэгээд. Тэр надад нэг их хамаатай биш шүү дээ.
-"Нүдээ олоогүй шагнал боллоо, арай хэтрүүлчихлээ" гэх зэргээр янз бүрийн зүйлүүд, бичсэн байна билээ. Төрийн шагналын хороонд ажиллаж байсан, бас төрийн хошой шагналт хүний хувьд танаас шинэхэн төрийн соёрхолтын талаар ямар бодолтой байна вэ, энэ мэдээг сонсоод танд ямар санагдсан гэдгийг сонирхох гэсэн юм?
-Төрийн соёрхолт бол Монгол Улсын төрийн дээд шагнал. Тэр тусмаа, энэ үгийг онцлох хэрэгтэй. Тэр тусмаа шүү. Төрийн дээд шагнал бол Монгол Улсын төрийн тэргүүний тааллаараа олгодог шагнал. Хуульдаа ингэж зохицуулсан гэж бодож байна. Үүнд ямар нэгэн хүн хөндлөнгөөс оролцож, "үүнд өгч болно, түүнд өгч болохгүй" гэсэн хууль байхгүй. Салбар байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хамт олноороо хэлэлцээд хотын иргэдийн хурал, салбарын яамны зөвлөлөөр энэ хүн төрийн дээд шагнал авах болсон гэж үзвэл нэр дэвшүүлж хэлэлцдэг. Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт оруулдаг. Төрийн шагнал яг л энэ зарчмаар явж байгаа. Гэвч дүрэм ёсоор Монгол Улсын төрийн тэргүүний нэгэнт тааллаараа олгож болох шагнал учраас заавал тодорхойлогдсон хүнд өгнө, тодорхойлогдоогүй хүнд өгч болохгүй гэсэн тийм хууль байхгүй. Тааллаараа л өгдөг учиртай. Дээхнэ үед Төрийн шагналын хороо гэж том статус ажилладаг байлаа.
-Одоо тэр хороо байхгүй юу?
-Одоо ямархуу хороо байдгийг би сайн мэдэхгүй юм. Ардын Их Хурлын нарийн бичгийн дарга одоогоор бол УИХ- ын Тамгын газрын дарга шиг ч юм уу даа. Тийм хүн тус хороог толгойлдог эсвэл Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч толгойлсон 20-30 хүний бүрэлдэхүүнтэй хороо ажилладаг байсан. Тэр хорооныхон дотроо 2-3 удаа ярилцаж, санал хураагаад оролцсон гишүүдийн 75-аас доошгүй хувийн санал авсан хүнийг Монгол Улсын төрийн соёрхолт гэсэн алдрын болзол хангалаа гэж үзээд Ерөнхийлөгчид зөвлөмж болгон өгдөг байсан. Тэр зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшөөрч болно, татгалзаж ч болно. Тэгэхээр төрийн шагнал гэдэг бол төрийн тэргүүн хүн Монгол Улсынхаа тухайн жилийн оюун санааны болоод шинжлэх ухааны салбаруудад чухам энэ л чухал юм гэж үзсэнийгээ шагнаж болно гэсэн үг.
-Дуучин Д.Болд төрийн соёрхолт хүртсэнд урлагийнхан, баярлаж байгаа нь мэдээж. Нэг талаараа ийм залуу уран бүтээлч төрийн дээд шагнал хүртэнэ гэдэг гайхамшигтай амжилт. Баярламаар ч юм шиг хэрнээ энэ шагналын мэдээг сонсох мөчид та нэгэн ярилцлагадаа хэлсэн "нээрээ л энэ хөгжмийн зохиолчид, төрийн соёрхолт цөөхөн байгаасай гэж би хүсдэг. Амархан хийгээд авдаг ажил биш шүү" гэж хэлсэн нь санаанд орж байлаа?
-Аан, тэр үед би ийм юм ярьж байсан. Ер нь нэг үе төрийн шагнал хавтгайрдаг тал байсан.
-Хэдэн оны үед вэ?
-1980-аад оны дунд үеийг ярьж байна. Тийм учраас нэг бичигдээгүй хууль бий болсон. Төрийн шагналыг эх бүтээгчдэд олгож байхаар болсон. Шинжлэх ухаанаар бол нээлт хийсэн хүнд, урлагаар бол зохиосон хүнд гэсэн үг.
-Хууль болгоод баталж болоогүй юм уу?
-Бичигдээгүй хууль гэх юм уу даа. Дуучин, жүжигчинд өгөхөө болъё гэсэн санаа байгаа биз.
-Тийм байна.
-Хамгийн анх жүжигчин Гантөмөр гуай төрийн шагнал авсан санагдаж байна. Бөөнөөрөө авах үед Сувд авсан санагдана. Харин дуучдаас 1984 онд Норовбанзад гуай, Уртнасан хоёр нэг өдөр зэрэг авч байсан. Ингээд үүнээс хойш жүжигчин, дуучин зэрэг "гүйцэтгэгч" уран бүтээлчид гэж бид ярьдаг юм. Эдгээр гүйцэтгэгч уран бүтээлчдэд нөгөө л одонгоо, гавьяатаа өгч байх юм гэсэн ийм бичигдээгүй хуулиар нэлээд хэдэн жил явсан. Тэгээд өнгөрсөн жил билүү жүжигчин, дуучин Сосорбарамд Төрийн соёрхолтыг өгчихсөн л дөө.
-Жүжигчин, дуучин Сосорбарам төрийн соёрхолт болсон нь бичигдээгүй хуулийг зөрчсөн хэрэг болжээ?
-Бичигдээгүй хуулийг азнаад, төрөөс үнэлэх ёстой, үнэхээр энэ хүн төрийн соёрхолт авах ёстой тийм хүн бол заавал эх зохиогч байх албагүй байна гэсэн ойлголт шинээр гарч ирсэн. Энэ бол огт болохгүй зүйл биш. Болно гэвэл юу ч болно. Төрийн шагнал бүх хүнд нээлттэй болсон гэсэн үг. Харин энэ шагналд тодорхойлогдох хүний тоо л олон болно доо.
-Таны энэ ярианаас Сосорбарамд төрийн шагнал өгсөн нь буруу болжээ гэж ойлгож бухимдсан хүмүүс байх шиг санагдсан. Уг нь та хэн нэгэнд өгсөн төрийн шагналыг ерөөсөө үгүйсгээгүй биз дээ?
-Тийм шүү. Төрийн шагналыг иргэн би буруу зөв гэх нь ерөөсөө ч зохимжтой зүйл биш. Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүний мэдлийн ажил. Ц.Элбэгдорж ч биш. Ц.Элбэг- дорж бол хувь хүн. Энэ цаг үед Ц.Элбэгдорж гэж хүн төрийн тэргүүн байгаа учраас Ц.Эл- бэгдорж гэж хэлэхгүй. Төрийн тэргүүн. Тийм ч учраас тааллаараа өгөх ёстой.
-Төрийн тэргүүний тааллыг хундэтгэх ёстой биз?
-Тийм. Надад төрийн соёрхолтыг хоёр удаа өгсөн. Энэ үйл явдлыг тухайн үед нь оносон шагнал байлаа гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Жанцанноровт төрийн соёрхолт өгсөн нь оносон ч юм уу, үгүй ч юм уу. Энэ бол харьцангуй асуудал. Ямар ч байсан өгсөн. Төр шагналаа хайрлахад нь би авсан.
-Та хамгийн анхны төрийн соёрхолтоо хүртэхэд хэдэн настай байсан бэ?
-40-тэй байсан.
-Төрийн соёрхолтын оносон оноогүйн тухай ярих нь чухал биш юм байна гэж ойлголоо?
Тийм. Төрийн тэргүүн хүн гудамжинд явж байгаад нэг хүнд гэнэт төрийн соёрхолтыг өгөхгүй шүү дээ.
-Гэнэтийн шийдвэр байж болохгүй гэж үү?
-Тэгэхээр төрийн тэргүүнийг би дотроо төсөөлөхдөө наад тал нь дөрвөн жил Ерөн- хийлөгч байна гэж бодоход энэ хугацаанд Монгол Улсын оюун санааны, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбаруудыг төрийн тэргүүний зүгээс дэмжих шаардлагатай юм байна гэж боддог байх. Ингэж бодох ч ёстой гэж боддог. Бидний үед "Цогт тайж"-аас хойш түүхэн кино гараагүй байтал "Мандухай цэцэн хатан" гарлаа. Түүхэн ухамсрыг дээшлүүлэхийн тулд энэ киног хийсэн нөхдийг зоригжуулъя гэж бодсон байх. Эсвэл дараагийн миний төрийн соёрхол авсан морин хуур хөгжимд зориулсан бүтээлүүдийг тухайн үед үндэсний соёлыг дэмжиж гаргаж ирэх нь зөв гэж үзсэн байх. "Морин хуур хөгжим бол дэлхий дахинд Монголыг таниулахад хэрэгтэй зүйл юм байна" гэж төрийн тэргүүн тухайн үед бодсон байж болно. Энэ жилийн хувьд Д.Болдод төрийн соёрхолт хүртээсэн нь "залуучуудын олон нийтийн урлаг маш их газар авч байгаа. Дууриамал хандлага ч байна. Хуулсан ч хандлага байна. Тэгэхээр монгол үндэснийхээ зүйл рүү поп хөгжмийг чиглүүлэх гэж зүтгээд байгаа нөхөр байна. Тиймээс үүнийг шагная" гэж төрийн тэргүүн бодсон байж болно. Миний санаа ойлгогдож байна уу.
-Ойлголоо. Ер нь энэ жилийн хувьд төрийн соёрхолт шагналд урлаг соёлын ямар бүтээлүүд хэлэлцэгдэж нэр дэвшсэн юм бэ?
-Ардын уран зохиолч, I Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" жүжиг, Дуурь бүжгийн эрдмийн театрын "Аида" дуурь, хөгжмийн зохиолч Балхжавын эх орны сэдэвт дуунууд, судлаач Оюунцэцэгийн уртын дууны том судалгаа нэр дэвшсэн санагдаж байна.
-Дж.Вердийн "Аида" дуурь төрийн шагналд нэр дэвшсэн юм уу?
-Дэвшсэн. Энэ дуурийг хийсэн уран бүтээлчдийн баг нэр дэвшсэн. Тэгэхээр Дж.Вердийн "Аида" дууриас Д.Болд илүү эсвэл дутуу гээд! ярих нь их зовлонтой.
-Та төрийн шагнал гардуулах ажилд оролцохоо бүр больсон уу?
-Соёл урлагийн их сургуулийн эрдмийн зөвлөл, БСШУ-ны сайдын зөвлөлөөр хэлэлцэхэд нь оролцдог юм.
-Төрийн шагнал өгөх зөвлөлүүд хэлэлцэх үед та дуучин Д.Болдын бүтээлийг хэр дэмжиж байсан бэ?
-Сайдын зөвлөлөөр намайг байхад Болдын бүтээл лав орж ирээгүй,байгаагүй санагдаж байна.
-Ер нь бол сүүлд Дж.Вердийн "Аида" дуурь, дуучин Д.Болдын "Монгол поп" хоёр өрсөлдөөний нэг тавцан дээр зогсч байжээ дээ?
-Их зовлонтой шүү. Тухайн салбар гэж ойлголт байна. Салбар дотроо урсгалууд гэж байна. Б.Лхагвасүрэнтэй Д.Болдыг зэрэгцүүлбэл бас л хэцүү. "Б.Лхагвасүрэн мундаг шүү дээ. Д.Болд тэр муу юу юм бэ" гэж яриад байвал зохихоо байчихна. Таны надаас асуусан "ямар сэтгэгдэл төрсөн бэ" гэдэг асуултад хариулахад энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч ийм зүйлд ач холбогдол өглөө гэж ойлгож байна гэж хариулъя.
-Гэхдээ шагналд дургүй хүн гэж байдаггүй байх?
-Мэргэн ухаантай хүмүүсийн бичсэнээс харахад шагнал, магтаал хоёрт дургүй хүн байдаггүй л гээд байгаа юм даа.
-Гаднаа дургүй юм шиг хэрнээ дотроо шагнал, магтаал хүсээд байдаг гэж үү?
-Ер нь л хүний мөн чанар шагнал, магтаал хоёрт дургүй байх ёсгүй гээд байгаа юм. "Хүн гэдэг өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн төлөө насан туршдаа тэмцдэг амьтан" гэж Гегель хэлсэн байдаг. Улс гүрний том шагнал авна гэдэг бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхэд хэрэг болдог гэж би боддог. Төрийн шагналаа буруу өгч байна гэж үзвэл үүнийг төр өөрсдөө ярилцах л ёстой. Харин шагнуулж байгаа иргэн бол баярлахаас өөр яах юм бэ. Би хувьдаа шагнуулчихаад гомдож байгаагүй л юм даа.
-Магтаалын үгэнд битгий авт, шүүмжлэлийг сонс гээд л мэргэн багш нар бас яриад байдаг?
-Ерөөсөө л магтаалын үг шүүмжпэл, шагнал бол шийтгэл байдаг. Сайн бодвол шагнал, шийтгэл байж болох зүйл. Энэ шагнал миний юуг шагнав, дутуу байна гэж бодох ёстой. Магтаалыг шүүмжлэлтэй ойролцоогоор хүлээж авахгүй бол болддоггүй. "Чиний най- руулсан дуурийн эрэгтэй дүр нь их гоё болжээ" гэж магтаад байвал эмэгтэй дүрийг нь хэлсэнгүй дээ гэж бодохоор шүүмжлэл байдаг. Тийм учраас магтаалыг шүүмжлэл гэж ухаарч, шагналыг шийтгэл гэж ойлгож явбал их зохино. Мэдээж шууд утгаараа биш. Намайг нэг том шагналаар шагналаа гэж бодоход би тухайн чиглэлээрээ амиа бодох эрхгүй болдог. Ажил үйлсээ эх орныхоо төлөө зориулахаас гадна золиослох ёстой болно. Тийм учраас шагнал авсан нь илүү, дутуу гэдэг бол их харьцангуй ойлголтууд.
-Гэвч үүнийг ойлгохгүй дүр үзүүлээд байвал яах бол, ойлгосон хүн шиг, өөрийнхөө ажлыг золиослож байгаа юм шиг харагддаг. Орчин үед "шоу хийнэ" гэж яриад байдаг шүү дээ?
-Тэгвэл хэн бэ гэдэг нь мэдэгдэнэ. Жишээлбэл, би хоёр дахь төрийн шагналаа морин хуурт хайртайдаа аваагуй. Морин хуурын чуулга мөнгө ч үгүй, юу ч үгүй байхад гаднын улс орнууд руу авч явж тоглох зэргээр арай ядан хөл дээр нь босгохын төлөө тэмцсэн нь надад өгсөн шийтгэл юм. Ухра гарц байгаагүй. Киноны хөгжмийг би муу бичих эрх байхгүй. Миний чадал муу байж болно. Гэвч би түүнийг бичихдээ муу бичих сэтгэлээр хандаж болохгүй. Ийм л шийтгэл дагаж ирдэг юм. Түүнээс биш шагналаа энгэртээ зүүгээд гоё явах нь тийм чухал биш ээ.
-Шагнал бол шийтгэл гэж харах юм бол дуучин Д.Болдын хувьд "монгол поп"- оос өөр гарах гарц, ухрах замгүй болж байгаа хэрэг байх нээ?
-Одоо Д.Болд дуулж чадахаа байтлаа одоогийнхоосоо илүү дуулах хэрэгтэй. Хэрвээ дуулж чадахаа байсан тохиолдолд "Монгол поп" урсгалаа оюун санааныхаа удирдагч болгох хэрэгтэй. Түүний төлөө л зүтгэх хэрэгтэй. Ийм л шийтгэл оногдож байгаа юм. Шагнал нь бол энгэр дээр нь байна. Харин шийтгэл нь бол өөр.
-Та дуучин Д.Болдын нэгэн дууны клипэд тоглосон байсан. Дуучны гаргасан бас санаачилсан "Монгол поп" цомгийн хөгжмүүдээс сонссон байх?
-"Монгол поп" биш ээ. Чухам төрийн тэргүүн "Монгол поп” урсгалыг Д.Болд анхлан бий болгосон гэж хэлсэн эсэхийг би мэдэхгүй. Манай рок, попын уран бүтээлчид бүгдээрээ “Монгол поп”. Поп гэдэг үг нь тэр урсгалыг төлөөлж байгаа утгаараа монгол зүйл биш. Америкаас гаралтай хөгжмийг Монголд авчирснаар Монгол поп бий болсон. “Соёл Эрдэнэ хамтлагийн” “Хүүш Дамдин" зэрэг уран бүтээл нь бүгдээрээ монгол поп.
-Бас "Цэнхэр залаа"?
-Мөн. Орчин цагийн ойлголтоор яривал "Монгол поп" урсгал "Соёл-Эрдэнэ" хамтлагаас эхтэй. Тиймээс Ерөнхийлөгч "монгол поп"-ыг Д.Болд анхлан үүсгэсэн гэж хэлсэн бол уучлаарай төрийн тэргүүн хальтирчээ гэж би хэлнэ. Гэхдээ Ерөнхийлөгч ингэж хэлээгүй байх гэж бодож байна. Би гадаадад явж байсан болохоор энэ талаар сонсоогүй. Миний бодлоор Д.Болдыг юу гэж тодорхойлсон вэ гээд бодоод үзэхээр "монгол поп"-ын шинэ урсгал, төлөөлөл гэж хэлж болно.
-"Монгол поп" гэж байсан урсгалын шинэ төлөөлөгч гэж үү?
-Тийм. Монгол бүжиг, монгол хувцас, монгол хөгжмийн зэмсгүүд, дуунуудаа монголоор найруулах гэж оролдсон тэр оролдлогууд, монгол ахуйг харуулсан тайз засал зэрэг зүйл рүү тухайн уран бүтээлч хандан хөдөлмөрлөсөн нь үнэн. Иж бүрнээр нь байлгах гэж оролдсон нь Д.Болдын хичээл зүтгэл. Түүнээс биш, "Соёл-Эрдэнэ" хамтлаг "Цэнхэр залаа" бүтээлдээ ч цахилгаан хөгжимтэй үндэсний хөгжим болох ятгыг ашиглаж байсан. Д.Болдынх бол хувцаснаасаа авхуулаад л бүх зүйлийг монгол юм руу татсан маягтай.
-Таны бүтээлүүдэд үндэсний хөгжмийг, орчин үеийн хөгжимтэй нийлүүлэн найруулж тоглосон “монгол поп”-ын төрөл бий юу?
- /Инээв/ Олон бий. 1985 онд “Соёл эрдэнэ” хамтлаг улсын филармонийнхонтой хамтран тоглосон “Би чамд хайртай” киноны хөгжмөөс эхлээд байна шүү дээ. Анхдагчдын нэг нь болох байх.

Сэтгэгдэл (4)