Өнөөдөр 16.00 цагаас "ИНТЕР" номд МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч С.Ууганбаярын "Тавилангийн цэцэрлэг", МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч В.Нэргүйн "Хайрын зүг", МЗЭ-ийн гишүүн, Сэр-Одын шагналт яруу найрагч Л.Ганзулын "Сэтгэл бүрдийн тойром" зэрэг яруу найргийн номын баяр болох гэж байна. Гурван зохиолчийн бүтээл нэгдэж байгаагаараа тус баяр онцлогтой болох байх гэж зохион байгуулагчид нь хэлж байгаа юм. Номд хайртай, яруу найрагт дуртай эрхэм уншигчид та бүхнийг яруу
найрагчдын номын баярт тухлан саатахыг урьж байна.
Т.Хулан