Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Олон түмэнд "Амаргүй бөх" хэмээн алдаршсан Улсын начин Д.Амарсайхан 1989 оны нэгдүгээр сарын 07-ны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр өнгөрөгч 2024 онд гурван удаа үзүүрлэж, таван удаа их шөвөгт үлдсэн амжилтыг үзүүлжээ.
йТүүний үзүүрт шалгарсан барилдаанууд
- Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит барилдаанд Улсын аварга О.Хангайд унаж, үзүүрлэсэн.
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Чойжамцын Пүрэвсүрэнгийн нэрэмжит барилдаанд Улсын начин Х.Цогтгэрэлд унаж, үзүүр булаасан.
- Монгол улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, улсын арслан М.Мөнгөний нэрэмжит барилдаанд Улсын начин Л.Энхсаруулд унаж, үзүүрлэжээ.
Тэрбээр таван удаа их шөвөгт шалгарахдаа дандаа түрүү бөхчүүдэд унажээ.
- Цагаан сарын барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч, түрүү бөх Улсын аварга О.Хангайд унажээ.
- Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, цэргийн төв хэвлэл Соёмбо сонины 100 жилийн ойд зориулсан барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч, түрүү бөх Улсын начин ЛОтгонбаатарт унасан.
- Монгол улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч, түрүү бөх Улсын начин Б.Түмэндэмбэрэлд унасан.
- Булган аймгийн Сайхан сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч, түрүү бөх Улсын заан М.Лхагвагэрэлд унасан.
- Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч, түрүү бөх Улсын өсөх идэр начин Ч.Батчулуунд унасан.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)