Сүүлийн үед БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Ханнам хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан ихээр зохион байгуулагдаж байгаа аж. Үүний улмаас иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний түгжрэл үүсэж буйтай холбогдуулан тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөмж хүргэж байна.
Тодруулбал, "Консулын үйлчилгээ авахаар зорин ирэхдээ ажлаа сайтар төлөвлөн ирэхийг хүсье" гэсэн байна.