Ажил олгогч, ажилтан ажилгүйдлийн даатгалын санд 0.7 (0.5 болон 0.2) хувийн шимтгэл төлдөг.
Ажилгүйдлийн даатгалын сангаас 2024 онд ажилгүй болсон 30.8 мянган даатгуулагчид 137 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон. Даатгуулагч нийт 24 сар, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй ажилгүйдлийн даатгалд хамрагдсан бол тэтгэмж авдаг. Энэхүү тэтгэмжийг хуульд зааснаар ажлын 76 хоногийн хугацаанд хуваан олгодог.
2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2024 онд өглөг үүсгэсэн зарим хүний тэтгэмжийг энэ сард бүрэн олгоно гэж ГБХНХЯ-аас мэдээллээ.