УИХ-ын гишүүн Д.Арвиныг МАН-аас гарч, АН-д элсэнэ гэсэн яриа гараад байсан. Түүнийг УИХ-ын гишүүний тангараг өргөсний маргааш Ардчилсан намын томчуудтай уулзаж явна гэж эх сурвалжууд мэдээлсэн юм. Гэсэн ч тэрбээр өчигдөр МАН-ын бүлгийн хуралд сууж, бүлгийн дарга нь "Д.Арвин МАН-аас гарахгүй, Тийм зүйл болохгүй" гэж мэдэгдэв. Харин өнөөдөр Д.Арвин гишүүний бичсэн гэх МАН-аас гарах өргөдөл, намын батлахын зураг нийгмийн сайтуудаар тараад байна. Баянзүрх дүүргийн 1-р хорооны намын үүрт гаргасан уг өргөдөлд "...баримталж байгаа бодлого, шийдвэртэй намын гишүүн миний бие ийнхүү ажиллах боломжгүй байна. Ийнхүү намын дүрмийн дагуу намаас гарах хүсэлтэй байгаа тул намаа гарах өргөдлөө өгч байна" гэжээ.
Гэхдээ өчигдөр бичсэн гэх энэ өргөдлийн талаар албаны эх сурвалж болон Д.Арвин гишүүн одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм.
Гэхдээ өчигдөр бичсэн гэх энэ өргөдлийн талаар албаны эх сурвалж болон Д.Арвин гишүүн одоогоор ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (35)