Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда” болон “Ниссан” компаниуд нэгдэж, борлуулалтаараа дэлхийд гуравт орох автомашин үйлдвэрлэгч том компани болохоор төлөвлөж байна. Тэд өнгөрсөн даваа гарагт гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажууллаа. Өнгөрсөн долоо хоногт тэднийг нэгдэнэ гэсэн яриа гарсан.
Түүнчлэн “Ниссан” компанитай эвссэн “Мицүбиши Моторс” корпораци тэдний нэг хэсэг болох юм. Цахилгаан автомашины зах зээлийн өрсөлдөөнд Японы үйлдвэрлэгчид тийм ч дээгүүр байр эзэлдэггүй. Учир нь Хятадын үйлдвэрлэгчид болон “Тесла” зэрэг шинэ компани зах зээлийн ихэнх хувийг эзэлж байгаа билээ. Энэхүү алдагдлыг нөхөхийн тулд Японы үйлдвэрлэгчид нэгдэхээр шийдсэн нь энэ юм.
Япондоо хоёр, гуравдугаарт эрэмбэтэй автомашин үйлдвэрлэгч компаниудын нэгдэх чармайлт нь хэд хэдэн шалтгааны улмаас саатаж болох байв. Аливаа гэрээ хэлэлцээр нь Японд томоохон хэмжээний ажиллах хүчний цомхотголд хүргэж болзошгүй тул улс төрийн хурц хяналтад өртөх магадлалтай. Мөн "Ниссан" компани Францын автомашин үйлдвэрлэгч "Renault"-тай гэрээгээ цуцлах ёстой. Эсвэл шинэ гэрээнд Францын тал нэгдэх боломжтой ажээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)