АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр, дэлхийн хамгийн идэвхтэй галт уулын нэг даваа гарагт дэлбэрч, 300 фут өндөрт тод улбар шар өнгийн лаав цацжээ.
Хавайн арал дээрх Килауеа галт уул орон нутгийн цагаар даваа гаргийн шөнө 2:20 цагт дэлбэрэв. Уг үйл явдлыг үзэхээр 24 цагийн турш тасралтгүй олон нийтэд нээлттэй байдаг Хавайн галт уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон хүн цугларчээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэдээлснээр, галт уул дэлбэрч улмаар кальдерын 500 акр талбайг лаав бүрхэв. АНУ-ын Хавайн галт уулын ажиглалтын төвийн ахлах эрдэмтэн Кен Хон "Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм мөч. Энэ бол үнэхээр том хэмжээний дэлбэрэлт. Эдгээр дэлбэрэлтүүдийн нэг нь нэлээд том байсан. Энэ нь 2020 оны арванхоёрдугаар сараас хойш Килауеа оргилд гарсан тав дахь удаагийн дэлбэрэлт" гэжээ.
Даваа гаргийн 15.00-16.00 цагийн хооронд галт уулын идэвхжил мэдэгдэхүйц удааширч эхэлсэн гэж эрдэмтэд мэдэгдэв. 2020 онд гэнэт дэлбэрсэн уг галт уулын лаав 400 акр талбайг бүрхсэн юм.
Л.Баяр