Монгол Улсын Засгийн газраас энэ онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа нэг шүд авхуулснаар гарч болох үр дагаврын талаар Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямтай ярилцлаа.
Тэрбээр "Таны аман дотор байгаа шүд нэг бүр танд маш чухал. Учир нь та хоол идэх, зажлах, залгих, бутлах үйлдлийг хийхэд аман доторх шүднүүд бүх үйл ажиллагааг явуулж байдаг. Харин нэг л шүд авхуулахад уг үйл ажиллагаа алдагдаж байдаг.
Тухайлбал, зургаадугаар шүд буюу зургаан насанд ургадаг араа шүд авагдах эрсдэл нь өндөр байдаг. Хүүхэд насанд ургачихдаг учир цоорох эрсдэл өндөр. Уг шүдийг авсны дараа дээд талын шүд сунаад, дээд шүдний хоёр тал зай үүсдэг. Тэр зайнд хоолны үлдэгдэл орсноор нян бактери хуримтлагдаад тухайн шүдний хүзүүвч хэсэг цоордог.
Мөн дээд шүд доошоо сунаснаар буулин доор байх ёстой хэсэг ил гарч хэт мэдрэгшил үүсдэг. Ингэснээр мэдрэл гэмтэх, үрэвсэх эрсдэлтэй.
Ихэнх хүмүүс шүдээ сорох үед эвгүй үнэр гарч байна хэмээн ирдэг. Энэ нь тухайн шүдний хамгийн чухал үйл ажиллагаа нь алдагдаад, тухайн шүд хэрэгцээгүй болж байна гэсэн үг. Мөн доод авхуулсан шүдний арын шүд нь хазайж, дээд шүдтэйгээ хоршиж буй харьцаа алдагддаг.
Шүд хазайж эхэлснээр буйлны үрэвсэл, ясны уусалт явагдаж эхэлнэ. Ингээд яваандаа тухайн шүдийг алдахад хүргэдэг гэж хэлж болно.
Сунасан шүднүүдийн үр дүнд хүзүүвчээсээ цоорол үүсэж эхэлдэг. Шүд өнгөн талаасаа зүгээр харагдаж байгаа хэр нь шүдийг үзэх үед доод цоорол үүссэн байдаг. Шүд хооронд зай гарч эхэлснээр дараа дараагийн шүднүүдэд зай гарч, хэрэгцээгүй болж эхэлдэг. Иймээс та бүхэн нэг л шүдээ авхуулсан бол авагддаг болон авагддаггүй шүднүүд хийлгэх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)