“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өчигдөр 11:00 цагт эхэлсэн.
Өнөөдөр шүүх хурал үргэлжлэх бөгөөд яллагдагч О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч н.Очбаяр шүүх хурлыг хаалттай хуралдуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал өчигдөр хаалттай үргэлжилсэн бөгөөд өнөөдөр ч мөн адил хаалттайгаар үргэлжилнэ.