Өнөөдөр Монголын Үндэсний Музей буюу Түүхийн музейд Монголынхаад, хатдын нийт 23 хөрөг зургийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болно. Уг хөрөг зургууд нь Тайваны Үндэсний ордон музейд хадгалагдаж байсан бөгөөд Монголын түүхэн 8 хаан, 15 хатны зураг багтаж байгаа аж. Арга хэмжээ 15 цагт Монголын Үндэсний музейд болох юм. Соёл, спорт, аялал жуулчлалын Дэд сайд М.Түмэнжаргал, Соёлын өвийн хэлтсийн дарга Цэндсүрэн нар оролцоно.
Сэтгэгдэл (2)