Монгол Улсын Засгийн газрын 181 дүгээр тогтоолын дагуу 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн болох 3 тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрд тэгш хувааж хүртээсэн билээ. Ийн тус компанийн 85 хувийг төр, үлдсэн хувийг аж ахуйн нэгж, иргэд эзэмших болсон.
Энэ цагаас хойш мөн оны арван хоёрдугаар сарын 11-ээс өмнө төрсөн 2.5 сая хүн "1072" ширхэг хэмээгч хувьцаатай болсон түүхтэй. Гэвч хувьцаа эзэмшлээ гээд хувь хүртэх нь туйлын бага.
Сүүлд гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК цар тахлын үед буюу 2019 онд их хэмжээний орлого олсноор ноогдол ашиг тараах боломж бүрдэж, 2020 оны эхээр "тараана" гэж мэдэгдээд, 2020 оны 9 сард хувьцаа эзэмшигчдээ нийт 179,8 тэрбум төгрөг тараасан байдаг. Тодруулбал 96.480 төгрөг. Үүнээс мэдээж хэрэг татвар татаас хасагдсан билээ.
Энэ мөчид цар тахлын хүнд үе таарсан ч сонгуулийн жил хүртэл тохиосон гайхамшигт давхцал бий.
Өдгөө тус компанийн ноогдол ашиг тараах эсэх асуудал эргэлзээтэй байгаа. Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлэхдээ, "2 их наядын өр бий. Онцгой дэглэм дуусахаар ТУЗ хуралдана" гэсэн юм. Мөн үг дундаа "тарааж байснаас угаах үйлдвэр, төмөр зам руугаа мөнгөө хийсэн нь дээр" гэх санааг цухуйлгаад амжсан.
Учир нь "Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт эзэмшүүлж буй 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэдэгтэй холбоотой. Компанийн ашиг, алдагдал хэр байгаагаас хувьцаанаасаа хүртэх эс хүртэх нь шалтгаалах агаад ашигтай ажиллаа ч өр зээлээ дарж дуусахгүй байгааг БЭТ нь өгүүлсэн.
Гэвч аль болох жил бүр ногдол ашгийг хуваарилах ёстой. Атал дөрвөн жилд нэг тараадаг боллоо гэхэд хилсдэхээргүй дүр зурагтай байна.
М.Жаргал