Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Спортын салбарт хийсэн бүтээсэн зүйл багатай есөн сарыг үдлээ. Түүний хэлсэн үг, хийж буй ажил нь зөрсөн олон жишээг нэрлэж болох. “Хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун, үнэт зүйлийг бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй” хэмээн бусдад сүрхий сургамжилдаг боловч өөрийнх нь үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуулийг төгсөн гарсан шавь нараас хэл аманд өртөмтгий, бусдад муу үлгэр дууриалал үзүүлж буй тамирчин, бөхчүүд олон байна. Нэр дурдаж хэлбэл цаас багадана.
“Аварга” сургуулиас “Аавын хаалга” татсан бөх гэвэл хэн билээ, бас тоолж болно. Бусдад хүч хэрэглэгч, танхайрагч, хүн амины хэрэгтэн, допинг хэрэглэсэн бөхчүүд чухамдаа түүний шавь нар байна.
Багшийн эрдэм шавиас гэдэг дээ. Ийм байхад улсынхаа спортын салбарыг удирдан зөв чиглүүлнэ гэдэгт нэг л итгэл төрөхгүй байгаа юм. Тэр ийм тамирчин, бөх шавь нийгэмд, бөхийн дэвжээнд бэлтгэн гаргасан байна. Спортын салбарыг удирдахаасаа өмнө үүсгэн байгуулсан “Аварга” сургуулийн шавь нарынхаа ёс, зүй хүмүүжилд цаг гаргавал яасан юм.
Сайд Б.Бат-Эрдэнийн гарын шавь болох улсын арслан Х.Мөнхбаатар, Э.Оюунболд нарыг монголчууд андахгүй. Бас тийм ч ам сайтай байдаггүй. Тэд допингийн шинжилгээнд бүдэрсэн, допинг хэрэглэсэнээ харин хүлээн зөвшөөрдөггүй сул талтай. Хоёр арсланг түүний хамгийн ойрын шавь нар гэдэг юм билээ.
Б.Бат-Эрдэнэ аварга сүүлийн он жилүүдэд спортын салбарт эрхэлсэн албан тушаал гэвэл тоймгүй олон. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн байж, Монголын үндэсний олимпын хороонд ад болтлоо суусан нэгэн. Б.Бат-Эрдэнэ Монголын спортын салбараас авсан нь олон, өгсөн нь харин юу билээ.
Сэтгэгдэл (11)