Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд сумдын хэсгийн төлөөлөгч нартайгаа уулзжээ. Энэ уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын удирдлага, сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар оролцсон байна.
Энэ үеэр Ц.Амарболд дарга хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан үеийнхээ ажлын туршлага, арга барилаас хуваалцаж, үнэтэй сургамж, зөвлөгөөг өгч, тэднийг сонсож, харилцан санал солилцон, албандаа итгэх итгэл, албаны үнэт зүйл, албаараа бахархахын чухлыг онцолж, энэхүү албандаа тогтвор суурьшилтай ажиллахыг захилаа.
Мөн ахмад, дунд, залуу үеийн хамтын ажиллагаа, тэдний түүхэн замнал, алдар гавьяаг алдаршуулсан дурсамжит яриаг өрнүүлж, ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхийн ач холбогдлыг тайлбарлав.