Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улсаас олон улсын чанарын шаардлага хангасан эмийг нэг эх үүсвэрийн бодлогоор импортлоно.
Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Dongkoo Bio and Pharm, Korea united pharm, Hanmi Pharm, CKD, Hanlim pharm зэрэг олон улсын GMP, ISO, FDA, CE сертификаттай чанарын шаардлага хангасан үйлдвэрүүдтэй хамтран ажиллах хэлцлийг амжилттай хийгээд байна.