Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хоёрдугаар сарын 14-нд ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч сул байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Харин хоёрдугаар сарын 15-нд зүүн аймгуудаар, 16-нд Халх голын сав газраар, 17-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.