Энэ сарын 11-нд буюу өчигдөр 19.28 минутын орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 32-ийн тойргийн уулзварын автозам ачаалал ихтэй байлаа. Энэ үеэр автозамын хөдөлгөөнд зохицуулалт хийж байсан замын цагдааг Subaru forester автомашины жолооч санамсар болгоомжгүйгээсээ болж мөргөж бэртээсэн байна. Цагдаагийн алба хаагчийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд одоогоор эмчийн дүгнэлт гарахыг хүлээж байгаа аж. Харин Тээврийн цагдаагийн албанаас зөрчил гаргасан жолоочийг шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (4)