Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн иргэнд холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ. Тодруулбал, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Б.Хурц нарт холбогдох хэргийг материалыг Улсын Дээд шүүхээс хүлээн авсан байна. Ингээд гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 20-ны өдрийн 09.00 цагт товложээ.
Шүүх хуралдааны явцын талаарх мэдээллийг http://www.livecourt.mn/ хаягаар мэдээлнэ.
Сэтгэгдэл (2)