11 мянган иргэний 25.8 тэрбум төгрөгийг залилсан Монгол, Казахстан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмаар “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог билээ.
Тэгвэл ий гэмт хэрэг үйлдэж, Монгол Улсын 11.398 иргэнийг элсүүлэх замаар бэлэн мөнгө авч залилж, нийт 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн М болон Монгол Улсын иргэн О нарт холбогдох “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянасан байна. Ингээд энэ сарын 8-нд эдгээр иргэдэд яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Сэтгэгдэл (1)