Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын автозамын хойд талын зорчих хэсгийг 2020 оны тавдугаар сарын 9-ны 23.00 цагаас тавдугаар сарын 11-ны 06.00 цагийн хооронд хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэж байна.
Зам хаасантай холбогдуулан хэдийгээр автозамын ачаалал маш их байна. Яг одоо Энхтайваны ѳргѳн чѳлѳѳ буюу баруун дөрвөн замаас баруун тийш 21 дүгээр хорооллын уулзвар хүртэл автомашины хөдөлгөөн үргэлжилсэн байдалтай байна. Мѳн Ѳнѳрийн гудамж буюу I хорооллын арын зам зүүнээс баруун тийш ачаалал ихтэй хѳдѳлгѳѳн үргэлжилж байна.
Иймд хѳдѳлгѳѳнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон хѳдѳлгѳѳндѳѳ анхаарал болгоомжтой оролцоно уу.