УИХ-ын нэр бүхий гишүүд ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадоржийг ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл уг асуудлыг ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадоржоос өөрөөс нь тодрууллаа.
-Таныг ажлаа өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон зарим гишүүд шаардсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн юм уу?
-Тийм зүйл болоогүй. Тэгээд ч би хэн нэгнээр шахаж шаардуулж ажлаа хийх хүн биш. Өөрийнхөө хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан.
-Өргөдлөө хэзээ өгсөн бэ?
-Өнөөдөр УИХ-ын даргад хүсэлтээ гаргасан. Хүлээгээд авсан. Удахгүй албан ёсоор мэдээлэх байх.
-Та ямар шалтгаанаар ажлаа өгөх хүсэлт гаргасан юм бэ. Иргэн Г.Загдаатай ярьсан утасны бичлэгээс болж ийм шийдвэр гаргасан юм биш биз дээ?
-Яалаа гэж дээ. Би хууль бус үйлдэл хийгээгүй. Хүнтэй хүн шиг харьц гэдэг утгаар л хэлсэн. Миний хувьд 65 нас хүрсэн. Тиймээс л ажлаа өгч байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (80)