Хятад, Испани, Австралийн эрдэмтдийн хамтарсан баг Хятадын Жянсү мужийн нутаг, Наньжин хотын орчмоос одоогоор олдоод буй дэлхий дээрх хамгийн эртний цэцгийн чулуужсан ул мөрийг илрүүлсэн тухайгаа Британийн шинжлэх ухааны “eLife” сэтгүүлд нийтлүүлжээ. Энэхүү олдвор нь цэцэглэгч ургамлын талаарх нэгэнт тогтсон үзлийг эвдэж, ийм төрлийн ургамал өдийг хүртэл тооцоолж ирсэн шиг 120-130 сая жилийн өмнө биш, харин 174 сая жилийн өмнө буюу Юрийн галавын түрүү үед үүссэн байх магадтайг харуулж буй аж.
Олдсон газрынхаа нэрээр Nanjinganthus гэх латин нэршлээр шинжлэх ухаанд бүртгэгдээд буй уг цэцэг Наньжин орчмоос олдсон цэцэгний 300 гаруй чулуужсан үлдэгдлийн хамгийн сүүлийнх нь болж байна. Тус хотын ойролцоогоос анх 2016 онд эрт балрын үед хамаарах чулуужсан цэцгийн үлдэгдэл олдож байжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)