2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагдсан бөгөөд энэ хичээлийн жил Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дараах хуваарийн дагуу амарах аж. Үүнд, Аймаг, сум, тосгон, багийн сурагчид:
Нэг дүгээр улирлын амралт бүх ангийн сурагчид 10дугаар сарын 27-ноос 11дүгээр сарын 4-нийг дуустал нэг долоо хоног. Харин хоёр дугаар улирлын амралт нэгээс тав дугаар сурагчид 12 дугаар сарын 29-нөөс нэг сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амрах бол зургаагаас 12 дугаар ангийн сурагчид 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 6-ныг дуустал нэг долоо хоног амрах юм байна.
Мөн гуравдугаар улирлын дундуур Цагаан сарын амралт нэг долоо хоног, гуравдугаар улирлын амралт бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 16-наас гуравдугаар сарын 31-нийг дуустал хоёр долоо хоног. (бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын гурван улирлын амралттай харьцангуй нэг долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл нэг долоо хоногийн сүүлд дуусгаж болно)
Зуны амралт нэгээс хоёр дугаар ангийн сурагчдын хувьд тав дугаар сарын 25-наас, гураваас тав дугаар ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 1-нээс, харин зургаагаас 12 дугаар ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 8-наас эхлэх аж.