Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг хэмээгддэг олимпийн наадам Будант Альбоны нийслэл Лондон хотны 16 хоног үргэлжлэн, спортын баяр бахдлуудыг нэрлэн тодруулсаар ийнхүү өндөрлөж байна.

Наадмын зохион байгуулагч Лорд Кое хэлэхдээ “Бидний цаг ирсэн-Бид ч үүнийг зөв хийсэн” хэмээн хаалтын ажиллагааг эхлүүлсэн юм. Түүнчлэн хаалтын жагсаалд оролцсон 205 орны тамирчдыг дараагийн олимпийн наадмыг зохиох Бразилын баг тамирчид тэргүүлэн стадионыг тойрсон юм. Улс үндэстэн бүрийн шилдэг тамирчид улсынхаа далбааг барин цэнгэлдэх хүрээлэнг тойросон. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жекис Рог хаалтын ажиллагааг хаасныг мэдэгдэн “Бид энд байгаа хүмүүсийн гайхалтай сайхан инээмсэглэлийг хэзээ ч мартахгүй. Дэлхийн өнцөг булан бүрээс энд ирсэн хүн бүхэнд талархаж байна. Мөн энэ наадмыг зохион байгуулахад хамгийн их хувь нэмэрээ оруулсан сайн дурын ажилчиддаа талархлаа илэрхийлье. Аливаа юм энгийн жижиг зүйлсээс эхэлдэг шиг энэ нүсэр ажиллагаа та наргүйгээр хэзээ ч бүтэшгүй зүйл байсан. Түүнчлэн бүх спортын баатрууддаа маш их талархаж байгаагаа хэлье” хэмээн хэлсэн юм. Хаалтын ажиллагааны хамгийн чухал арга хэмжээ бол олимпийн далбаа шилжүүлэх ёслол байдаг. Олимпийн таван цагираг бүхий эв найрамдлын цагаан далбааг Лондон хотын захирагч Борис Жонсон Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жекис Рогт дамжуулан өгч түүнийг ноён ерөнхийлөгч Рео Де Жанеро хотын дарга Эдурдо Паест гардуулан өгсөн юм. Түүний дараагаар ногоон шар өнгөөр хослогч Бразилийн төрийн далбаатай хамт намируулсаар дараагийн олимпийн наадам зохиогдох Бразил улсын нутагруу олимпийн цагаан далбаа чиглэсэн билээ.
Бритаы шилдгүүд
Хаалтын ажиллагаа Биг Бэн цагны хонхыг цохиж сүр дуулинтай эхэлсэн. Гурван цаг гаруй үргэлжилсэн наадмын хаалтын шоунд 10 мянга гаруй тамирчид 80 мянга гаруй үзэгчид оролцсон. Наадмын бас нэгэн сонирхолтой зүйл бол үндэстэн бүрийн тамирчид тогоо хэлбэртэй нүхнээс гарч ирсэн. Түүнчлэн үе үеийн урлагийн одод ирж тоглолтоо үзүүлсэн юм. Тэдгээрээс үзэчдийг хамгийн ихээр баясгасан нь охидын "Spice Girls", "George Michae"l, "Elbow" нар байлаа.


Ханхүү Хари болон гүнж Мидлтон нар хаалтын ажиллагаанд оролцсон. Түүнчлэн урлагийн, улс төрийн зүтгэлтнүүд ч хаалтын ажиллагаанд оролцсрон. Сүр жавхлант хаалтын ажиллагаа Лондны хамгийн алдартай зүйлсээр дүүрэн байсан.


Тэдний дараагаар Jessie J, Madness, Pet Shop Boys, One Direction, Ray Davies, Liam Gallagher зэрэг Британы хөгжмийн ертөнцийн одод дуу хоолойгоо өргөсөн. Түүнчлэн дараагийн буюу XXXI дэх зуны олимпийн н аадам зохиогдох Рио Де Жанерогийн иргэдийн зүгээс урлагийн үзүүлбэр үзүүлж “Лондон 2012”-ын халааг авсан. Олон мянган хүмүүсийн инээж баяссан нүүр царай, баяр бахдал дүүрэн олимпийн стадион гэрлийн шоугаар цааш үргэлжиллээ.



Ийнхүү зуны олимпийн XXX наадам ёслолд төгөлдөр зохион байгуудагдаж спортын түүхийг баяжуулсан олон үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө. Энэ сарын 29-нд паралимпийн наадам эхлэх юм.
Э.Мөнхнасан