Өмнөх олимпийн аварга Найдангийн Түвшинбаярыг Лондонд ялж аварга болсон Тагир Хайбулаев эх нутагтаа жинхэнэ од болоод байна. Алтан медалиа дөнгөж зүүгээд байхдаа өгсөн ярилцлагыг нь 24tsag.mn өмнө нь хүргэсэн билээ. Энэ удаа Тагир Хайбулаев эх орондоо ирээд байхдаа сэтгүүлчдийн асуултад Монголын алдарт бөх Н.Түвшинбаярын тухай юу ярьсныг нь сонирхуулъя.

- Хоёр жилийн өмнө бид хоёр Токиод дэлхийн аваргаар тулсан юм. Тэгэхэд Найдан намайг ялсан. Харин Лондонд би хариугаа авлаа. Найдан финалд гэмтэлтэй гарч ирсэн гэдгийг би барилдаан дуусан хойно мэдсэн. Хагас шигшээд гэмтэл авсан юм билээ. Шагналын тавцан руу явж байхад л доголж байхыг нь сайн анзаарсан. Уул нь би хүнд, ширүүн барилдаанд бэлтгэж гарч ирсэн юм. Тэгсэн минут хагасын л барилдаан болсон. Найдан бэртэл авчихаад надтай барилдахаар гарч ирсэн нь үнэндээ спортын эр зориг, бахдам гавъяа мөн гэж Лондонгийн олимпийн аварга, авар үндэстэн залуу ярьжээ.
“Дэвжээнээс гадуур Найдан та хоёр харилцаатай байдаг уу?” гэсэн асуултад:
- Яагаад үгүй гэж? Тав зургаан жилийн өмнө манай шигшээ Монголд очсон юм. Олон жүдоч байсан, Найдан ч мөн адил. Мань эр тэгэхэд ардынхаа дууг дуулсныг санаж байна. Сая барилдсаныхаа дараа би түүнд үүнийг нь сэргээж ярьсан. Тэр инээгээд, гарыг минь атгаж, Монголд дахин ирэхийг урьсан. Яг барилдахдаа чи хатуу ширүүн үзэлцэж болно, гэхдээ том тамирчид дэвжээний гадна нэр төртэй байдаг юм гэжээ.
“Тамирчны ялалт хямдхан олдоогүй” тухайд 28 настай жүдоч:
-Хөндлөнгөөс харахад алтын төлөөх барилдаан амархан байсан юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ энэ бол өнгөц сэтгэгдэл. Энэний цаана олон жилийн мятаршгүй бэлтгэл бий. Жилийн 300 хоногт нь би цугларалтад байсан. Дөрвөн жил дараалж шүү. Гэртээ сарын 3-4 хоногт л очно. Тийм болохоор ялалт үнэтэй байсаан гэв.

Тагир Хайбулаевын хувьд Лондонгийн татамид гар зөрүүлэхийг хамгийн ихээр хүсч зорьж ирсэн хүн нь Японы жүдоч Такамаса Анаи байв. “Түүний барилдааныг бүх талаас нь судалж ирсэн ч хэрэг нь гарсангүй. Мань эр доод даваанд өвдөг шороодчихоод надтай таарсангүй” гэж Тагир ярьжээ. Лондонг зөвхөн автобусны цонхоор л харсан, тэмцээний өмнө тусгай нухашаас өөр юм идээгүй тухайгаа тэр бас яриа дэлгэсэн байна.
-Одоо нам жим, чив чимээгүйг л хүсч байна. Өдөр болгон л утасны дуудлага, уулзалт, хүлээн авалт, ярилцлага. Ууланд гарах юм уу, далайд очмоор байна. Бас цас орохыг хүлээж байна. Чөлөөт цагаараа би сноубордоор гулгах дуртай. Дахиад бэлтгэлдээ хэзээ гарахыг хэлж мэдэхгүй байна. Амарч байтал учир нь олдох биз. Татами намайг бэлтгэлийн заал руу аяндаа дуудна даа гэж удахгүй төрөлх Дагестан руугаа эгчийнхээ хуриманд очих гэж байгаа Тагир Хайбулаев сэтгүүлчдэд хуучилсан байна.

24tsag.mn