Монголын бөхөн гөрөөсний тоо толгой 40 хувиар буурсан тухай Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС)-гаас мэдэгдэв. Тус сангаас явуулсан судалгааны тайланд дурдсанаар, устаж үгүй болохын ирмэгт тулаад буй бөхөн гөрөөсний тоо толгой одоо ердөө 3000 орчим болоод байна.
ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Б.Чимэддорж ярихдаа “Өвчин болон хахир хатуу өвлийн улмаас Монголын бөхөн гөрөөсний тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрсөөр байна. Энэ бол сэтгэл эмзэглэм мэдээ.
ДБХС болон Монгол Улсын Засгийн газар энэ амьтныг устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Бидэнд энэ амьтныг хамгаалахад илүү тусламж дэмжлэг хэрэгтэй байна” гэжээ.
Сэтгэгдэл (1)