Монгол Улс Байгшаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөн түүний цутгал голууд дээр усан цахилгаан станц барих гэж байгааг НҮБ-ын Соёл боловсрол шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 42 дугаар чуулганаар хэлэлцэх болжээ. Чуулган зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 4-ний өдрүүдэд Бахрейн улсын нийслэл Манамад болно гэж Восток-Телеинформ мэдээллээ.
ЮНЕСКО-гийн албан ёсны сайтад нийтэлсэн шийдвэрийн төсөлд Сэлэнгэ мөрөнд барих УЦС-ын төслийг хэрэгжүүлэхийн тулд энэ нь Эгийн голын биологийн төрөл зүйлд хэрхэн нөлөөлөх талаар нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэсэн байна.
Баримт бичигт “Ийм судалгаа нь Сэлэнгэ мөрөн, Дэлхийн өв болох Байгаль нуурын устаж үгүй болох гэж байгаа төрөл зүйлийн шилжилт нүүдэлд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлоход зайлшгүй чухал” гэж тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ талууд болох ОХУ, Монгол Улс хамтын ажиллагаагаа бэхжүүлж Усан цахилгаан станцын асуудлаарх ажлын хэсгүүдээр дамжуулан харилцан мэдээлэл солилцож ажиллах хэрэгтэй гэжээ. “Ийм хамтын ажиллагаа нь мнай 2015 оны зөвлөмжийг хэрэгжүүлэх, хил орчмын байгаль экологийн үнэлгээ, усны эрчим хүч, нөөцийг ашиглах, ялангуыяа Орхон гол дээр барих Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талаар ойлголцоход чухал ач холбогдолтой” гэсэн байна хэмээн vtinform.com сайтад бичжээ.
Сэтгэгдэл (3)