09:30 цагт: Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар Хот тохижилтын асуудлыг хэлэлцэнэ. Хангарьд ордны 14 давхарт
09:30 цагт: Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний улсын хэмжээний сургалт зөвлөгөөн Соёлын төв өргөөнд болно. Энэхүү зөвлөгөөнд төв, орон нутгийн 1300 гаруй ахлагч нар оролцоно.
10:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг дэмжин тэдэнд урам зориг, аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд “хамтдаа хайрлая” өдөрлөг зохион байгуулна.
11:00 цагт: Өнөөдөр “Хүүхдийн тусламжийн утасны өдөр”. Энэ өдрийн хүрээнд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” уриан дор чоппертой залуус Хүүхдийн тусламжийн 108 утасны тугтай сурталчилгааг олон нийтэд таниулах үүднээс хотын төвийг хоёр удаа тойрно. Тэд Циркийн өмнөх талбайгаас хөдөлнө.
11:00 цагт: МИАТ компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Германы Бундеслингийн Борусиа Дортмунд багийнхан өсвөрийн хөлбөмбөгчдөд сургалт хийхээр манай оронд хүрэлцэн ирээд байна. Сургалтын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
11:00 цагт: Эхийн сүү орлуулагчийг эмчийн жороор олгоно, 0-6 сартай хүүхдээ хөхний сүүгээр хооллоогүй эхчүүдэд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ зэрэг нь ор үндэслэлгүй худал бөгөөд хуультай холбоотой бусад үнэн зөв мэдээллийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭМЯ дээр хийнэ.
11:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлгээс МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. Тус хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөл, Монголын хуульчдын холбооны төлөөлөл, УИХ дахь Ардчилсан намын, МАН-ын бүлгийн гишүүд болон бусад албаныхан оролцоно. Хаана: Төрийн ордны “Иргэний танхим”-д болно.
11:00 цагт: СГЗ, сэтгүүлч, орчуулагч, судлаач Го.Акимын “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүхдийн наадгайгаар мөшгөхүй” номын нээлт Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд болно.
11:30 цагт: УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт: Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ. Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин ялангуяа цусны даралт ихсэх өвчин залуучуудад зонхилон тохиолдож манай эмнэлгийн парактикт тархины харвалт 19 настай, зүрхний шигдээс 21 настай залуучуудад оношлогдох болсон нь цусны даралт ихсэх өвчний эсрэг бүх нийтээрээ хамтран тэмцэх шаардлагатай болсны илрэл юм.
12:00 цагт: Монголын үндэсний их сургуулийнхан Зайсанд эрдэм шинжилгээний иж бүрэн төв бүхий оюутны хотхон /campus/ барих болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: Автомашингүй өдөр буюу "Улаанбаатар марафон 2017" олон улсын гүйлтийн тэмцээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 1 давхарт болно.
14:00 цагт: Монголын Аутизмын Холбоо Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургуультай хамтран Австралийн Засгийн Газрын Шууд Тусламжийн Хѳтѳлбѳрийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Аутизмтай ба оюуны бэрхшээлтэй сурагчдад ээлтэй сурах орчинг тусгай сургуульд бүрдүүлэх нь” тѳслийн хүрээнд шинээр байгуулагдсан зочид буудлын үйлчилгээний сургалтын загвар ѳрѳѳний нээлтийн үйл ажиллагаа болно. Хаана: Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургууль
14:00 цагт: Монголбанкны В байрны 5 давхрын хурлын танхимд “Төв банкны(Монголбанк) тухай хууль болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулга”- сэдэвт олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
15:00 цагт: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв” нь БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Ки Ай Ти“ ("MKIT") сургалтын төвтэй хамтран “Фотошоп” программын анхан шатны сургалтыг хэвлэл мэдээллийн салбарт хөдөлмөр эрхлэх залуу сэтгүүлчдэд зориулан үнэ төлбөргүй зохион байгуулна.