2017.5.17, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 21
ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2017.5.17, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.11-20.26
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бие угаахад сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.