2017.5.10, Лхагва гараг / Билгийн тооллын: 15
Хаврын адаг Хөх луу сар
Долоон улаан мэнгэтэй Улаагчин тахиа өдөр
Аргын тооллын: 2017.5.10, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.21-20.17
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.