Хонь - (3/21-4/19)
Ажлаа өглөө эрт дуусгаж, таны тэвчээрийг бардаг зүйлст анхаарлаа хандуул. Та ямар ч үйл ажиллагааг сайн зохицуулж чадна. Тамхи татдаг Хонь эмчилгээ хийлгэснээр тамхинаасаа гарахаар шийдэх байх. Урьд өмнө боломжгүй юм шиг санагддаг байсан зүйл биелэх мэт санагдана. Мөрөөдлийнхөө нэгийг ч гэсэн биелүүлэхийг хичээ. Гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүс гарах үр дүнг сайтар тооцоолох ёстой.
Үхэр - (4/20-5/20)
Санхүү, мөнгөний асуудлаа шийдэх зайлшгүй шаардлага гарна. Гэр бүлийн баяр ёслолд илүү зардал төлнө. Хэрвээ өглөгч хүн бол их мөнгө үрнэ. Зардлаа тооцоход хэцүү, ачаалалтай байвал үнэнээ хэлэх хэрэгтэй. Харилцан буулт хийх нь өнөөдрийн амжилтын гол түлхүүр. Дуртай сонирхдог зүйлдээ чөлөөт цагаа зориул. Гэр бүлийхэнтэйгээ энэ орой хөгжилтэй байна.
Ихэр - (5/21-6/21)
Таны хүндэлж биширч явдаг хүн хачирхалтай зан гаргаж урам хугалах болно. Хэрвээ тэд өвдөөгүй л бол энэ зан өөрийнх нь төрөлх араншин гэдэгтэй эвлэрч, өөртөө анхаарал хандуул. Та өнөөдөр гэртээ өнжиж хэрэгтэй зүйл хийж өнгөрүүлэхийг илүүд үзэх бололтой. Зарим нь шинэ байшинд нүүхээр шийдэж, өдрийг хотоор байр үзэж өнгөрөөнө. Өөртөө болон гэр бүлийнхэндээ хамгийн сайн тохирох байшин олж чадна.
Мэлхий - (6/22-7/22)
Ажлын хувьд тун завгүй байх бололтой. Мэлхийнүүдийн хувьд өөрийг нь сонсохыг хүсэхгүй байгаа хүмүүстэй чухал асуудал хэлэлцэх юмуу, харьцахад залхмаар байх бололтой. Ах дүү, хамаатан, эсвэл хөршүүд чинь таны хуваалцах асуудалтай байгаа гэдгийг чинь анзаарах сөхөөгүй байна. Иймд үүнийгээ үдээс хойш болгосон нь дээр. Тэр үед та санаа бодлоо хэлэхдээ илүү нөлөө үзүүлэх учир тэд нар таны удирдлаганд орох, санааг чинь хүлээн зөвшөөрөх боломж илүү байна.
Арслан - (7/23-8/22)
Өнгөрсөн орой зүүдэлсэн зүүд өдөржингөө л таны толгойд эргэлдсээр байх болно. Магадгүй өөрөөсөө яагаад байгаагаа асууна. Та заавал хариултыг олж мэдэх шаардпагагүй ч бие сэтгэлээ чагнахыг хүснэ. Санхүүгийн хувьд нягтлан болон санхүүгийн зөвлөгчид шууд хандах хэрэггүй. Итгэлгүй байдал дараагийн сонголтыг хийхэд хүргэнэ. Уучлал, өршөөл эрэхийг нэн түрүүнд тавих танд ашиггүй. Хамтын хувьцаа гэрээнд зөвшилцөхөд нэлээд төвөгтэй байна. Харилцан буулт хийхийн тулд түншлэгчээ дагуулаад мэргэжпийн зөвлөгөө аваарай.
Охин - (8/23-9/22)
Өнөөдөр удаан хугацаанд төлөвлөж байсан зүйлээ ажил хэрэг болгоход хамгийн тохиромжтой үе. Таны ерөнхий зан төлөв таны хүсэл мөрөөдлөөс болж ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй гэдгийг ойлго. Хэрэв өөрт тохиолдсон асуудлуудад шийдвэртэй арга хэмжээ авч чадвал үр дүн нь маш гайхалтай байх болно. Завгүй амралтын өдрүүдэд бэлэн бай. Найз нөхөд хайртай хүмүүстэйгээ хамт байх нь танд таатай байх болно.
Жинлүүр - (9/23-10/22)
Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Тааламжгүй эхлэл бүх өдрийг үгүй хийх тул сайхан зүйл бод. Буруу ойлголцсон байх талтай. Бодлоо өөртөө хадгалаад байх юм бол та юу болоод байгааг ойлгохгүй үлдэх талтай. Амарч бясалгахад тохиромжтой үе. Ажилдаа анхаарал хандуулахад саад болох зүйлээс зайлсхий. Олон төрлийн зарлал ирнэ. Энэ нь маргаашийн амжилт ч болж магад. Өөрийн бодлоо хүндэтгэ.
Хилэнц - (10/23-11/21)
Та хүмүүнлэгийн үйл хэргийн амтанд оржээ. Бусдын болон өөрийн хичээл зүтгэлийн үр дүнг үзэхийг хүснэ. Та нар хамтдаа хүүхэд багачуудын багийг дасгалжуулж, буяны байгууллагын ажиллагаанд оролцох буюу дэлхийгээ аврахын тулд хөрөнгө мөнгө цуглуулах зэрэг олон ажил амжуулна. Удаан хүлээсэн олон нийтийн үйл ажиллагаанд оролцох явцдаа та хайж явсан хүнтэйгээ учирч магадгүй. Таны хүсэл, зорилго биелж, улмаар найз нөхдийнхөө хүрээгээ өргөжүүлж чадна.
Нум - (11/22-12/21)
Энэ өдөр болох зүйл таны бодож төсөөлж байснаас тэс өөрөөр өрнөх бололтой. Шинэ санаа эсвэл шинэ хүмүүс таны өмнө шинэ боломжийг нээх ба үйл ажиллагааны шинэ салбарыг санал болгох бололтой. Яаран хариу өгөх хэрэггүй. Өнөөдөр огцом өөрчлөлт хийхэд тийм ч тохиромжтой өдөр биш. Харин өдрийн талаас хойш даралт ихсэх, хууч өвчин сэдрэх зэрэг эрсдлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэйг зөвлөж байна.
Матар - (12/22-1/19)
Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсролын тэтгэлэг эсвэл спортын хөтөлбөрт хандахад туйлийн эерэг цаг үе. Аливаа бүтээсэн зүйлдээ батламж авах нь таны ирээдүйн замыг урагшлуулахад нэн тустай. Ажлын аялал нь бизнес эрхлэгч матрынханд үлэмж ихээр нөлөөлж, таны тооцоолж байснаас ч илүү үнэтэй зар сурталчилгааг үнэгүй хийлгэнэ. Өнөөдөр анхааруулах нэг зүйл бол мөнгөө хамаагүй бүү үр.
Бумба - (1/20-2/18)
Од эрхэсийн нөлөөгөөр бодит байдалд байгаагаас илүү ихийг олж харахыг хичээх болно. Төсөөлөн бодох нь сайн боловч бүтээлч байдалдаа л үүнийгээ ашигла. Бизнесийн гэрээнд бүү ашигла. Хуурмаг зүйлстэй орооцолдох хэрэггүй. Таны ходоод гэдэс өөх тос ихтэй, архины төрлийн зүйлд хэт эмзэг байх тул идэж ууж байгаа зүйлсдээ анхаар.
Загас - (2/19-3/20)
Хайрын гараг болох Цолмон өнөөдөр өглөө хэсэг хугацаанд таны ордоор дайран өнгөрч, таны замд хайрыг түгээн тараах болно. Хэрэв та аль хэдийн хэн нэгэн хүнд хайртай болсон бол энэ харилцаа тань цаашдаа амжилттай үргэлжлэх болно. Ганц бие Загаснуудын хувьд таны дотоод гал тань дүрэлзэхэд бэлэн болсон ба дурлал тантай учрахаар хаалгыг тань тогшино.