09.00 цагт: Нийслэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.
09.00 цагт: "Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Хөгжлийн чиг хандлага" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хурлын зааланд болно.
10.00 цагт: Дэлхийн хэмжил зүйн өдөрт зориулсан "Динамик ертөнц дэх хэмжил" сэдэвт семинар Жуковын музейн хойд талд "Park hotel" 2 давхарт хурлын танхимд болно.
10.00 цагт: "Миний гэр ЭКСПО 2016" Барилга, орон сууцны тохижолтын үзэсгэлэнгийн нээлт "Хүннү Молл"-д болно.
10.00 цагт: Нийслэлийн Соёл урлагийн газраас автомат тоглоомын газрын зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Төрийн ордон "Г" танхимд УИХ дахь эмэгтэй гишүүд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.
11.00 цагт: Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ сарын 16-17-нд Япон улсад ажлын айлчлал хийгээд ирсэн талаар тус яамны хурлын танхимд мэдээлэл хийхээр боллоо.
11.40 цагт: Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 90, Ахмадын холбоо үүсч хөгжсөний 50 жилийн түүхт ойг угтан зохион байгуулж байгаа "Бахархалын өдөр" өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Цагдаа" цогцолборт болно.
12.00 цагт: Хатан Туулаа хамгаалах Үндэсний хөдөлгөөнийхөнтэй хамтран Туул голын эрэг дагуух хог цэвэрлэх арга хэмжээний нээлт АПУ ХХК-ийн байранд болно.
12.00 цагт: Монголын үндэсний кино урлагийн академиас Академийн дээд шагнал гардуулах ёслолын талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд ОХУ-Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 95 жил, ОШУСТөвийн 40 жилийн ойтой холбогдуулан ОХУ-аас Монол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Михайлов Евгений, ахлах реферант, орчуулагч Зимирёв Владимир нар мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Цахим ертөнцөд нэгдсэн эх оронч залуучуудын “Дархан Монгол нэгдэл”-ээс "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэднийг “1072 ширхэг хувьцаа худалдаж авна” гэж цуурхал тараасан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа аж.
12.00 цагт: "Сайдын цаг" уулзалт Төрийн ордон дахь Засгийн газрын мэдээллийн танхимд болно. Тус уулзалтад Хууль зүйн сайд Дорлигжав оролцоно.
12.30 цагт: Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүй өнөөг хүрсэн нь эдгээр компаниудыг дампуурхад хүргэж байгаа талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.