Хонь - (3/21-4/19)
Cap нь яриа хөөрөө ихтэй Буд гараг, мөн нээлттэй, илэн далангүй Бархасбадь гараг, Үхрийн орд болон хайр гэрэлтэм нартай нэгдэнэ. Даргатайгаа цалин нэмэх, зээлийн картын хүүний талаар хэлэлцэхэд тохиромжтой үе. Зарим нь байр, орон сууц худалдаж авахаар зээл хөөцөлдөн банканд очиж судалгаа хийнэ. Үдэш найзынхаа гэрт зочлон, кофе ууж, хөөрөлд. Зөв найзаа сонговол сэтгэл санаагаа сайхан сэргээнэ.
Үхэр - (4/20-5/20)
Энэ өдөр санасан бодсоноо амьдралд хэрэгжүүл. Эрүүл саруул ухаантай шинэ хүн болох хүсэл төрнө. Гэхдээ жижиг сажиг асуудлууд таныг гол зүйлээс чинь хөндийрүүлж магадгүй. Өөрийн боломжийг ухаалгаар үнэлж эргэн тойрныхондоо сайхан сэтгэлээр хандах нь энэ өдрийн таагүй хандлагуудыг даван туулахад тусална. Хамаатан садан, хөршүүдийнхээ хэн нэгэнд сэтгэлээсээ тусална.
Ихэр - (5/21-6/21)
Өнөөдөр маш чөлөөтэй байж бүтээлч чадвараа ашигла. Танд бүх төрлийн санаа төрөх болно. Энэ бүгдийг цаасан дээр тэмдэглэж яаж хэрэгжүүлэх талаар бод. Том зүйл жижигээс эхэлдэг гэдгийг сана. Од эрхэс таны дотоод мөн чанарт ихээхэн нөлөө үзүүлж, өөрийн бодол санаагаа цэгцлэх нь маш үр дүнтэйг сануулах болно. Хуучны сонин сэтгүүл уншиж, зургийн цомог үзэж, таны амьдралд тохиолдсон олон сайхан түүхээ эргэн дурсаж өөрийгөө олж нээ.
Мэлхий - (6/22-7/22)
Долоо хоногийн төгсгөл ойртох тусам од гарагуудын нөлөө сайжирч байна. Мэлхийн ордын сайн чанарт тулгуурлан өдөр тутмынхаа асуудлыг шийдэхэд тань амар хялбар болж, сэтгэлийг чинь амраана. Тулгарах нөхцөл байдал, саад бэрхшээл таны санааг тэгтлээ зовоохгүй. Эргэн тойронд чинь зарим нэг огцом өөрчлөлтүүд гарч болзошгүй. Үүнийг нэг их айхтар эмзэглэж хүлээн авах хэрэггүй. Өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн бай.
Арслан - (7/23-8/22)
Од эрхэсийн нөлөө сонголтоо өргөжүүлэх боломж өгч байна. Бэлэн болсон төслийн ажлаа эмхэлж цэгцэлсний дараа өөрийн эрхгүй татагдаж байгаа хүмүүстэй харилцаагаа шинээр эхлүүл. Бизнесийн нөхцлийг гартаа оруулж, удирдахад хамгийн тохиромжтой үе. Менежерийн дамжаанд суусан ч болно. Таныг сөхөрч унасан үед тосоод авах найз нөхөд олон байна. Дэмжлэг авч болохуйц нөлөө бүхий хүмүүс ч тэдний дунд байна.
Охин - (8/23-9/22)
Од гарагсийн зүгээс гайхалтай сайн нөлөө үзүүлсэн хэвээр байна. Хэрэв хайр дурлалын харилцаагаа сэргээх шаардлагатай байгаа бол амралтын өдрөөр сайхан амарч, хайрттайгаа хамт цагийг өнгөрөө. Хэрэв удаан хугацаагаар аялал зугаалгаар явах боломжгүй байгаа бол хаашаа ямар аялалд явахаа төлөвлө. Уралдааны зам дээр машинаар хурдтай давхих нь эрсдэлтэй ч таны сэтгэлийг сэргээхэд нөлөөлнө. Өнөөдөр ямар нэг илтгэл тавих гэж байгаа бол та хүмүүсийн сонирхлыг маш их татаж чадна.
Жинлүүр - (9/23-10/22)
Өөрийн замаар явсан нь дээр. Одод танд эрх мэдэл олгон эрхшээж байна. Та их ажил хийж хувийн амьдралаа өөртөө хадгалж үлдэх боломжтой. Өөрийнхөө тухай хов жив сонсоод гомдох хэрэггүй. Учир нь ийм цуурхалууд гарч ирсэн шигээ хурдан замхардаг. Үргэлж төлбөр данс тооцоогоо хөтлөн хянаснаар та өрөнд орохоос хол байх болно.
Хилэнц - (10/23-11/21)
Сарны чиг хандлага эерэг тул ажлын долоо хоног амар тайван байх болно. Нийгмийн үйл ажиллагаа таатай, шинэ харилцаа холбоо үүснэ. Шинэ чиглэл, дэмжлэг хайж байсан хүмүүст таны зөвлөгөө тус болох байх. Таны болон хань ижлийн хооронд гарсан зөрчилдөөнт асуудлууд алга болж, хайрын мэдрэмж шинээр дүрэлзэнэ. Олон жилийн өмнө мэддэг байсан хуучны танил гэнэт харилцаагаа өөрчилнө.
Нум - (11/22-12/21)
Хэдийгээр бүх зүйл танаас шалтгаалахгүй ч өнөөдөр туйлын анхаарал болгоомжтой байхыг од эрхэс танд зөвлөж байна. Эмэгтэй нумууд ээлжит шохоорхолдоо цэг тавихад сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Харин эрэгтэй нумууд хайртай хүндээ өгөөмөр, энэрэнгүй сэтгэл гарга. Та өнаөдөр чадах чинээгээрээ хайртай хүнээ уучлахыг хичээгээрэй. Танд удахгүй энэ бүхний хариу ирнэ.
Матар - (12/22-1/19)
Үхрийн орд од гаригуудтай эвтэй найртайгаар зохицолдоно. Өнөөдөр дэлгүүр хэсэн онцгой бэлэг худалдаж авах, гэр орноо тохижуулах, мөн найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, дуртай сонирхлоо хөгжүүлэхэд таатай өдөр. Спортод дуртай нь том тэмцээнд оролцохоор шийдэхдээ сэтгэл хангапуун байна. Гоонь эрчүүд ажлын дараа хамт олонтойгоо гадагш гарцгаана. Ашигтай гэрээ хийх, мэргэжлийн тамирчин ивээн тэтгэгчтэй болно.
Бумба - (1/20-2/18)
Өнөөдөр жижиг зүйлст анхаар. Hap, cap, буд, бархасбадь гараг нь таны гэр бүл, зан авирт нөлөөлөх бололтой. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, гэртээ засвар хийх өргөжүүлэх зэрэгт таатай үе. Өөрчлөлт хийхээс өмнө гэр бүлийнхээ бүх гишүүдтэй сайн ярилц. Хуучин танил зочилж ирэн, төрсөн сайхан дурсамжийг сануулах байх. Удаан хугацаанд эцэг эхтэйгээ уулзаагүй бол утсаар ярь.
Загас - (2/19-3/20)
Хэдийгээр дургүйцэл, эгдүүцлийн далд хандлага байх ч өнөөдрийн тэнгэрт найдвар төрүүлсэн хэв маяг байна. Тайван бус байдал ноёрхож мэднэ. Ямар нэгэн юм сонгох сонголт тань хязгаарлагдаж эсвэл хэн нэгэн таныг хойш нь татсанаас болж та сэтгэлээр унаж мэдэх юм. Хэрвээ таны сэтгэлийн түгшүүр, санаа зоволт тань ихэсвэл, та өөрийн нөхцөл байдлаа ах дүү, эсвэл найз нөхөдтэйгөө хэлэлцэж болно.