ЗУНЫ ЭХЭН ХАРАГЧИН МОГОЙ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2016.5.15, Ням гараг
Наран ургах шингэх: 06.14-21.24
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн.
Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ.