Хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдэд чанарын шаардлага хангахгүй,
хугацаа дууссан хүнсний бараа бүтээгдэхүүнээ хямдруулж зарах болсон. Энэ
талаар хэрэглэгчдээс гомдол ирэх нь сүүлийн үед ихэссэн байна.
Мэргэжлийн хяналтын газарт “Миний” дэлгүүрийн худалдаалж байсан цагаан
будаанаас хортон шавьж илэрлээ гэсэн мэдээлээл ирсэн аж.
Энэ дагуу тус газрынхан “Миний дэлгүүр”-ийн 117-р салбарын цагаан будаанаас дээж авч МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхэд үхсэн хачигны сэв зэмээр бохирдлогдсон болох нь тогтоогдсон байна. Ингээд Мэргэжлийн хяналтын байцаагчид Баянзүрх дүүргийн “Миний хапермаркет ” сүлжээ дэлгүүрт худалдаж байсан хоёр кг-аар савлагдсан цагаан будаанд шалгалт явуулахад тутраганы шөвгөр хошуут цох амьдаар илэрчээ. Үүний дагуу уг будааг нийлүүлэгч “Монгол саплай чейн” ХХК хүнсний агуулахад шалгалт хийхэд мөн дээрх байдлаар шавьж илэрсэн гэнэ. Түүнчлэн, “Миний сүлжээ” дэлгүүрүүдэд байсан бүх цагаан будааг битүүмжилж шинжилгээнд хамруулахад хортон шавьж буюу “Шаргал гурилч цох”, хальсалсан цагаан будаа үхсэн хачигны сэг зэм байжээ. Дээрх будаа нъ БНСУ-аас оруулж ирсэн “Амьд” нэрийн цагаан будаа юм байна. Тиймээс “Монгол саплай чейн” ХХК-ны зөвшөөрлийг хурааж холбогдох арга хэмжээг авчээ.

Д.Ундрах