Баянхонгор аймгийн Галуут суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын Хайрхан багийн Өхөгийн рашаан гэх газар өчигдөр 10:30 цагийн орчимд газар хөдлөлт болж иргэдэд нүргэлэх дуу чимээ сонсогдсон, чичирхийлэл мэдрэгдээгүй гэжээ.
Газар хөдлөлт болсон газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 36 км зайтай. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 10:43 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлжээ.