Өнгөрсөн долоо хоногт зүүн Африкийн Мозамбик улсад "Чидо" хар салхи 94 хүний аминд хүрсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.
Тус улсын Эрсдэл, гамшгийн удирдлагын үндэсний хүрээлэнгийн (INGD) мэдээлснээр байгалийн гамшигт 768 хүн бэртэж, 622 мянга гаруй хүн гамшгийн хөнөөлийг тодорхой хэмжээгээр мэдэрсэн байна.
"Чидо" хар салхи нь 12 дугаар сарын 15-наас эхлэн Мозамбикт 260 км/цаг хүчтэй салхилжээ. Уг салхи Францын Энэтхэгийн далай дахь Майотт мужийг дайрч, улмаар Мозамбик, Малави, Зимбабве улсуудыг хамарчээ.
Л.Баяр