Хөдөлмөрч залуус Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын, Хүн-Дээд үзэл баримтлалыг дэмжин хамтран ажиллахаар боллоо. Тус нам ийнхүү салбар салбартаа манлайлан хөдөлмөрлөж буй залуусаар гишүүний эгнээ нэмж батлахаа гардууллаа. Улс орон хөгжихын үндэс бол хүн. Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжидөг. Гэтэл 2015 оны 1 дүгээр улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 88.6 мянга байгаагийн 53.6 мянга буюу 60.5 хувь нь эрэгтэйчүүд, 35.0 мянга буюу 39.5 хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн судалгаа байна. Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.2 хувийг 18-34 насны залуучууд эзэлж байна. Нийт хүн амын хувь нь 35 хүртлэх насны залуучууд байна. Тэдний хувь нь ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Монгол залуучуудад тулгамдаж буй асуудлууд бол ажлын байр, орон сууц, боловсрол байна. Буруу бодлого шийдвэр гаргаснаас нийгэмд ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байна. Энэ бүгдийг өөрчлөхийн төлөө хөдөлмөрч залуус нэгдэн, тус намын мөрийн хөтөлбөрт өөрсдийн мэдлэг, туршлагаасаа оруулахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.
Ө.Мөнхбат: Хөдөлмөрийн үндэсний намд гишүүн болон элсэж буйдаа баяртай байна. Өнөөдрийн энэ нийгмийг өөрчлөхийн төлөө идэвхитэй зүтгэх болно. Залуу хүний хувьд улс орноо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хөгжилтэй, залуус бид өндөр боловсролтой болгохыг хүсэж байна.
Ц.Түвшинтөр:Би мэдээлэл технологийн үндэсний паркад олон жил ажилласан. Монгол залуусын хувьд оюуны хөгжил өндөр. Гэвч төр засгаас дорвитой дэмжидэггүйгээс залуус гадагшаа гарч ажилладаг. Энэ бүхнийг өөрчлөхийг хүсэж байгаа учир хүнээ гэсэн Хөдөлмөрийн үндэсний намд гишүүн болон элсэж өөрчлөлтийг авчрахыг хүсэж байна.
Г.Рэгзэдмаа: Намд элсэж байгаадаа баяртай байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүний хувьд ажиглахад төр барьж буй намууд зөвхөн өөрсдийнхөө төлөө байдаг. Харин Хөдөлмөрийн үндэсний нам хүнээ гэсэн үзэл баримтлалтай байгаа нь ихэд таалагдаж байгаа учир гишүүн болж байна.
Сэтгэгдэл (14)