УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилгаар “Эрүүл хүн үндэсний баялаг” уриан дор 3 дахь жилдээ Япон улсаас 30 хүний бүрэлдэхүүнтэй шүдний эмч нарын багийг урьж, нийт Дархан хотын 1500 гаруй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийгээд байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт болсон уг үзлэгийн нээлтэд УИХ-н гишүүний зөвлөх С.Зоригтбаатар оролцон, эмч нартай уулзаж, урилгыг хүлээн авч Дархан хотын иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж зөвлөгөө өгсөнд нь талархал илэрхийлсэн юм.
Японы шүдний эмч нар үзлэг, эмчилгээгээ энэ өвчлөлд өртөмтгий 0-7 хүртэлх бага насны хүүхдүүдэд хийж, насанд хүрэгчдэд анхан шатны тусламж зөвлөгөө үзүүлсэн. Үзлэгийн явцад хүүхдүүдийн дийлэнх нь шүд цооролттой байгааг онцолж амьдралын хэв маягаас үүдэн шүдээ илүү зөв, тогтмол хугацаатайгаар угааж хэвшихийг зөвлөсөн байна.
“Эрүүл хүн Үндэсний баялаг” уриан дор зохион байгуулсан урьдчилсан сэргийлэх үзлэгийг Дархан –Уул аймагт ийн боллоо.
Мөн тун удахгүй ОХУ-ын Буриад улсын нарийн мэргэжлийн болон Олон улсын зүрх судасны эмч нар бүрэн бүрэлдэхүүнээр ирж тус аймгийн иргэдийг үзэх юм.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн салбарт өнгөрсөн 3 жилд Улсын төсвөөс 3 тэрбум гаруй төсвийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
Үзлэгийн үеэр японоос ирсэн эмч нар болон иргэд, зохион байгуулагчид ямар сэтгэгдэлтэй байгааг сонирхсон юм.
- 1. Япон Эмч АЙЧИ мужийн анагаах ухааны сургуулийн шүдний танхимийн профессорАкира Сенда: Эмнэлэг, сургууль цэцэрлэг, аймаг даяараа үзлэгт маш сайн оролцлоо. Зохион байгуулалт маш сайн байлаа. Хүүхдүүдийн шүдний эрүүл мэндэд анхаарал тавьж байгаа Дархан-уул аймгийнханд талархаж байна.
- 2. Иргэн: Энд ирж хүүхдүүдийн шүдийг үзэж байгаа Япон эмч нартаа баярлалаа. Бас ийм боломжийг олгосон С.Ганбаатар гишүүнд талархлаа илэрхийлье.
- 3. Иргэн: Хүрэлцэн ирсэн эмч нартаа баярлалаа. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан төр засгийнхандаа баярлаж байна.
- 4. С.Ганбаатар гишүүний зөвлөх:С.Зоригтбаатар 32 хүний бүрэлдэхүүнтэй эмч нар Дархан-Уул аймагт 3 дахь жилдээ ажиллалаа. Бидний урилгыг хүлээж авсан эмч нартаа баярлалаа. Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарт 3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хйисэн. Эмнэлэгийн бүх тоног төхөөрөмжийг шинэчиллээ. Гемодиализийн аппарат, түргэний 5 машиныг нийлүүлсэн нь эрүүл мэндийн салбарт гарсан том ахиц гэж бодож байна