Монголын улс төр бизнесийн Увс бүлэглэл нэгэн цагт улсыг Увс болгохоо дөхөж байсан ч үе бий.
Монголын улс төр бизнесийн Увс бүлэглэл нэгэн цагт улсыг Увс болгохоо дөхөж байсан ч үе бий. Харин хүчтэй нөлөөтэй энэ паракц сүүлийн жилүүдэд задран унах болсны шалтгааныг учир хүмүүс өөр өөрийхөөрөөл тайлбарлах болсон. Гэхдээ асуудлын цаана хэний ч маргахгүй ганц гол шалтгаан байгаа нь Улс төрд хүч нөлөө муудаж байгаа явдал юм.
Үнэн гэвэл Увс аймагт Улаан өнгө бүдгэрч байна. Увсад МАН-ын нөлөө багасч байна. Увсын нэр бүхий намын ледерүүдийн карер дуусч байна. Увсчуудын хувьд сонголт бүдгэрч байна гэвэл шалтгаан тэр болно байх. Мөнхийн улаан тодотголтой байсан Увсын тойрогт МАН- 2 суудалаа алдах вий айдаст автаад байна. Увсаас сонгогдсон төрийн түшээд Увсын намын хороон дарга гээд “ледер” байх нөхөдүүд нь “луйварчин” байх замыг сонгосноор асуудал хүндрэч эхэлсэн хэрэг.
Одоо эрх баригч нам мөнхийн хаан байсан тойрогтоо хэнийг явуулах вэ гэдэг асуултын тэмдэгний ард гаццан байдалтай болжээ. Улсын биш хувийн эрх ашигтаа хөтлөгдсөн Б.Чойжилсүрэнг явуулж нэг суудал алдхуу, эсвэл шинэ цагийн тендерчин нэрийг аваад байгаа хэрэг эрхлэхийн Ч.Хүрэлбаатарыг зүтгүүлхүү гэдэг сонголт сонин байна. Бодолгын үүднээс харвал Увсад дээрхи нэр бүхий эрхмүүдээс нэг нь ч гялтааж харагдхааргүй байгаа. Хамгийн гол нь нам дотроо хагаралдаан үүсч асуудалыг хурцатгадах болжээ. Шаардлагатай гэсэн арга хэмжээг намын удирдлагуудын зүгээс авахгүй бол Увсад энэ удаад өнгө өөрчлөгдөж мэдхээр болжээ.
Шалтгаан: 1. Ч. Хүрэлбаатар: Нэгэн цагт Увсын иргэдийн дэмжлэгийг авч, Улаанбаатар хот дахь нутгын зөвлөлийн даргаар өргөмжлөгдөж явсан энэ эрхэм , одоо бол нэр хүндээ шороотой хутгасан гэж хэлж болхоор болсон. Ч.Хүрэлбаатартай холбоотой маш олон факт баримтууд дэлгэгддэг ч үүлэн чөлөөнд амжсан сайдын суудал нь түүнийг хангалттай хэмжээнд хамгаалж байна. Улаанбаатар хотын дулааны 2 р цахилгаан станцыг түшиглэсэн 18 тербум төгрөгийн төсөвт өртөг бүхий шахмал түлш боловсруулах үйлдвэрийн тендрийг өөрийн ангийн анд, дотны найздаа бэлэглэх шахуу өгсөн. Улаанбаатар хотод гэлтгүй улс даяар түүнтэй холбогдсон асуудлууд байдаг болсон нь түүнд “тендерчин” гэх нэрийг хүртээх болсны шалтгаан гэж ярих нэгэн ч байна. Увсчууд Хүрэлбаатар сайдад тааламж тааруу болсон нь энэ мэтийн олон хүчин зүйлээс шалтгааж байгаа. Хамгийн сүүлийн баримтыг та бүхэн Бөхмөрөн сумын иргэдийн Хүрэлбаатар сайдад өгсөн үнэлгээнээс харсан байх. Увсчууд одоо түүнийг цаашаа гэдэг болж, уул ус газар шороогоор нь шоу дэглэх гэсэн үйлдлийг нь харж тэвчилгүй хөөх шахуу байна. Энэ хүн Увсаас ахиж суудал салгаж дөнгөнө гэдэг бэрх болжээ.
Шалтгаан: 2. Б.Чойжилсүрэн: Увсын иргэдэд сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тарааж явахдаа харц нь ч зүгшрээгүй байсан энэ эрхмийг одоо улс төрд ороод хамгийн богино хугацаанд хөлжиж чадсан хүнээр нэрлэж байгаа. 2011оны хөрөнгө орлыг мэдүүлэгтээ жилийн 6,3 тербум төгрөгийн цэвэр орлоготой гэж бичжээ. Эрийн сайнаар явж, санааны зөвөөр баяжсан хүнүү гэвэл Увсчууд шуудхан үгүй гэж хэлж байна. Аймгийн намын хороон дарга Засаг ноён Цасчихэртэй 10 жилийн нэг ангийн андууд гээд ажилсан, хийсэн, хэлсэн ярьсан бүхэн нь шууд утгаараа халаас нэгтэйг нь батлаж, шинэ цагийн монголын бизнесийн салбарт “хөнжил хам” гэсэн нэрийг ч хүртэх болсныг нуух юун. Эрхэм түшээ Чойжилсүрэн засаг ноён Цасчихэр нар бизнесээ хамтарч хийдгийг нутгын зон олон нь андахгүй мэднэ. Ард түмний баялаг болсон ашигт малтмалын ордыг завсаргүй зөөж, тавантолгойгоос дагнан хөлжиж байгаа хүний нэг гэдгээр Увсчууд энэ эрхмийг нэрлэж байгаа. Бас болоогүй багын анд Ч.Хүрэлбаатартайгаа, дөрвөд , баяд гэлцэн талцаж тогоон дотроо хагарсан олгой мэт болсныг ч хэлэх нэгэн бий. Мэдээж МАН-ын бодлогын гол хүмүүс энэ байдлыг анзаарахгүй анзаарч байгаа. Асуудлын гол нь Чойжилсүрэнгээс өөр хэн байж болох вэ гэдэг дээр л гацаад байгаа гэсэн. Үнэхээр МАН-ын боловсон хүчин хомсдоод байгаа юм уу, мөнхийн улаан өнгөө алдах гээд байгаа юмуу гэдэг дээр л асуудал яригдаж байх шиг байна.
Шалтгаан: 3. Э.Цасчихэр: Аймгийн засаг дарга, аймгийн намын хороон дарга гээд орон нутагтаа бол эрх мэдэл нь “Султан” шиг болсон энэ эрхэм Увсын намын дампуурлыг биеэрээ гэрчлэж өгч байгаа нэгэн. Дөнгөж саяхан нийслэлийн Хан Уул дүүргийн шүүх Увс аймгийн засаг дарга Цасчихэрт холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд хоёр жил хүртэл хугацаанд албан тушаал эрхлэх эрхийг нь хасч, гурван жил хорих ялаар шийтгэж байна. УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн ангийн анд түүний бизнесийн гол хөдөлгөгч хүч, улс төрд гарах гүүр нь болж явсан энэ эрхэм туг тахиулчихвуу гэдэг асуудал бас яригдаж эхлэж байна. Хамгийн гол нь Цасчихэрийн хууль бус үйлдлүүд илчлэгдэж, түүнийг яллах дүгнэлт гарч байгаа нь Увс аймагт бүхэлдээ МАН-ын нэр хүнд унасныг харууллаа. Орон нутагтаа эрх мэдэл өндөр, нөлөөлөл ихтэй мэт боловч, акуулуудын хувьд бол утсан хүүхэлдэй нь байсан гэж хэлж болхоор байгаа юм. Хамгийн гол нь Увс аймагт МАН- яг ийм байдалтай яг ийм бүрэлдхүүнтэй орвол ялагдал хүлээх нь гарцаагүй болжээ гэдгийг сайн санааны үүднээс хэлэх хүн олон байна.