Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өнгөрсөн баасан гаригийн өглөө хууль, хяналтын байгууллагынхан баривчилж, Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатуулсан.
Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэд хэдэн хэргийн сэжигтнээр тооцож байгаа бөгөөд анхны мэдүүлгийг нь авч чадаагүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу сэжигтнээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг нь заавал байлцуулдаг.
Иймд түүний өмгөөлөгчөөр ажиллаж буй МӨХ-ны гишүүн өмгөөлөгч О.Баасанхүүг мөрдөн байцаалтын явцад байлгаж тайлбар, мэдүүлэг авахаар дуудуулсан байна.
Гэвч тэрбээр ямар нэгэн шалтгааны улмаас ирээгүй байна. Тиймээс тайлбар авч амжаагүй гэж прокурорын байгууллагын эх сурвалж өгүүллээ.