Энэ компани хууль ёсны зөвшөөрөлтэй Монгол компани гэж байгаа ч монголынхоо иргэдийг гадны улсад худалдаж, хөдөлмөрийг нь мөлжиж байсан талаар хууль зүйн "Nesa” ХХК-ийн захирал Султанбек болон хохирогчид хэлсэн юм.
Монголчуудыг Японд ажилд зуучлах нэрээр худалдаалж, хөдөлмөрийг нь
мөлжиж байгаа "T and DC" компанийн талаар иргэд гомдоллож эхэллээ.
Энэ компани хууль ёсны зөвшөөрөлтэй Монгол компани гэж байгаа ч монголынхоо иргэдийг гадны улсад худалдаж, хөдөлмөрийг нь мөлжиж байсан талаар хууль зүйн "Nesa” ХХК-ийн захирал Султанбек болон хохирогчид хэлсэн юм. Одоогоор тус компанийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хохирогчид нэмэгдсээр байгаа аж.
Тэгвэл энэхүү компаниас болж хохирсон зарим иргэдтэй уулзаж, хэдэн зүйлийг тодрууллаа. Зуучлуулсан хүмүүсийн дунд дадлагажигч оюутнууд ч явж хохирсон байсан юм. Тэгвэл тэдний төлөөлөл болгож Гантөмөртэй ярилцлаа.
-Хэзээ Япон яваад, хэзээ ирэв?
-Дадлагажигч оюутан гэдгээр 2012 оны есдүгээр сарын 10-нд энэ компаниар зуучлуулж Япон руу явсан. Улмаар 2013 оны 12 сарын 10-нд буцаж ирсэн.
-“Ти энд Ди Си ” ХХК-иар зуучлуулахдаа хэдэн төгрөг өгсөн бэ?
-Зуучилж өгсөний төлбөр 1000 доллар, сургалтын төлбөр 500 мянга, барьцаанд үл хөдлөх хөрөнгө барьцаалаад явсан.
-Дадлагажигч оюутан гэдэг нь ямар учиртай билээ?
-Японд ажиллаад туршлага хуримтлуулаад, Монголдоо ирж ажиллана гэсэн үг.
-Чи цалин хэдэн төгрөг авдаг байсан бэ?
-Гэрээндээ болохоор сарын 3 сая төгрөгний цалинтай гэж тусгагдсан. Гэвч тэр гэрээ Японд очоод хүчингүй болсон. Япончууд бидний цалинг сар, сараар нэмэгдээд явна гэж хэлсэн ч цалингаа огт нэмэхгүй байсаар байсан. Ингээд япон захиралтайгаа ярихад та нарын цалингаас сард монгол мөнгөөр 1 сая төгрөг Итакура болон "T and DC" компанид өгдөг гэсэн. Тэгэхээр 1 сая төгрөг бидний ажил хийсэн, хийгээгүй суутгана гэсэн үг. Учир нь дээрх хоёр хүн тус компанитай гэрээ хийчихсэн учир. Тиймээс тэнд хөдөлмөрөө мөлжүүж байснаас гээд Монголдоо ирсэн.
Мөн тэнд очоод эхний сарын хугацаанд 1 сая 800 мянган төгрөг бид төлсөн. Гэтэл түүнийг зуучлагч компани гаргах байсан юм билээ.
Түүнчлэн хохирогчдын дунд хүү нь энэ компаниар зуучлуулж яваад улмаар ажилгүй болж, бичиг баримтаа хураалгаад харласан Нямсүрэн гэх иргэн ирсэн байв.
-Таны хүүг энэ компаниар зуучлуулж яваад хохирсон гэж байна. Яг хэзээ явсан бэ?
-Манай хүү Б.Доржбал нь 2012 оны наймдугаар сард "T and DC" компанийн япон хэлний сургалтанд хамрагдаж шалгалтаа өгөөд 2013 оны хоёрдугаар сарын 1-нд 12-уулаа Япон руу явсан. Япон руу явахаас өмнө Японы нэгэн компанид ажиллахаар боллоо гээд манай хүүтэй гэрээ хийсэн байгаа. Улмаар Японд очоод нэг сарын хэлний сургалтандаа суугаад ажилдаа орох гэтэл тус компани ажилчин аваха больсон гэж хэлсэн байгаа юм. Гэрээгээ зөрчлөө гэхэд
"T and DC" компани тамга тэмдэггүй хуурамч гэрээ хийгээд явуулсан байсан. Тэгээд манай хүүхэд Японд ажилгүй 21 хоног болж байтал Японы Итакура гэгч өөр нэг компанид ажилд оруулж өгсөн байгаа.
Гэхдээ тэнд ажилд оруулахдаа хөдөлмөрийн гэрээ хийж сар бүрийнх нь цалингаас 60 иен авна гэж хэлсэн байдаг. Гэтэл Итакура нь хууль бус үйл ажиллагаа явуулсан хэргээр хуулийн байгууллагад шалгагдах болж хүү маань ажилгүй болж, бичиг баримтаа хураалгасан. Улмаар эндээс бөөн өр зээл тавиад явчихсан юм чин харлалаа гээд харлачихсан.
-Тэгэхээр Л.Долгорсүрэнгийн хамсаатан Итакураг Японы хуулийн байгууллага шалгаж байгаа хэрэг үү?
-Тийм. Тэр хүн хууль бус үйл ажиллагаа явуулсан учир шалгагдаж байгаа гэсэн. Ингээд миний хүү ажлаасаа хөөгдөж, бичиг баримтаа хураалгаад байж байтал хоёрдугаар сард визний хугацаа нь дууссан. Одоо бол харлаад, өөр нэг компанид ажиллаж байгаа.
-Танай хүү хэдэн төгрөгний хохирол амсаад байгаа вэ?
-26 сая төгрөгний хохирол амсаад байна. Хүү маань гурван жил Японд ажиллаж амьдрах ёстой байсан бол өдгөө харлаж, эрх нь зөрчигдсөн байдалтай байна. Миний хувьд энэ компаниар дахин монгол иргэн залилуулахгүй байгаасай л гэж хүсч байгаа юм. Хамгийн гол нь хувиараа зуучилж гадаадад ажилчид гаргадаг компаниудыг холбогдох албаныхан шалгаж өгөх хэрэгтэй байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)