Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусчээ. Улмаар , өчигдөр прокурорт шилжүүлсэн байна. Прокурорын байгууллага арванхоёрдугаар сарын сүүлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх аж.
Киодо агентлагийн мэдээлж байгаагаар прокурор түүнд торгуулийн шийтгэл төлөвлөж магадгүй гэнэ. Учир нь Харумафүжи Таканоива болон ояката Таканохана нартай биечлэн уулзаж, уучлал хүсэхийн хамт хохирол барагдуулах, нөхөн төлбөрийн талаар ярилцах хүсэлтэй байгаа гэж түүний өмгөөлөгч нар мэдэгджээ.
Хэргийн талаар эргэн сануулбал ёкозуна Харумафүжи зиндаа доогуур, нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг зодож, гэмтээсэн хэрэг өнгөрсөн 11 дүгээр сард болсон билээ. Тус хэргийн улмаас Таканоива бэртэл авсан бол ёкозуна Харумафүжи зодог тайлахаа мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (12)