Олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч гэдэг олон гуншинтайгаас гадна тэтгэвэрт суух насандаа гэнэт л DZ man болон тодорч, богино өмд өмсч, гоо охид тойруулан клип хийлгэн “мандаж” явсан Б.Дашзэвэг далан насны босгыг давсан хойноо бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс есөн жилийн ял сонслоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг. Түүний холбогдсон хэргийн “хохирогч” болох охин хөгжлийн бэрхшээлтэй бага насны охиныг хүчиндэхийг завдсан хэрэгт нь ийнхүү есөн жилийн ял оноосон бөгөөд давж заалдах эрх нь нээлттэй байгаа юм.
Н.Төгөлдөр
Сэтгэгдэл (19)