-
2021 оны 11 сарын 29
Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээний шинэ систем болох SWIFT GPI системийг Голомт банк үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ. Уг системээр дамжуулан бид харилцагчдадаа гадаадын улс орон руу төлбөр шилжүүлснээс эхлээд хүлээн авагчийн дансанд орох хүртэл бүх шатны дэлгэрэнгүй мэдээллийг нь шуурхай шалгаж өгөх боломж бүрдлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу.
-
2021 оны 11 сарын 25
Төрийн банк эрхэм харилцагч таныг КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины III тундаа хамрагдахыг уриалж “Цахим дархлаажуулалт”-ын аянаа зарлаж байна.
-
2021 оны 11 сарын 25
Голомт банк Infosys Finacle Innovation Awards-ын “COVID Response Innovation” төрөлд SocialPay дижитал хэтэвч болон Робот процесс автоматжуулалтын системүүдээрээ шилдгээр шалгарлаа.
Бид дижитал шилжилтийн хурдаа эрчимжүүлснээр Монгол Улсын банк санхүүгийн салбар, тэр дундаа дижитал банкны зах зээлд тэргүүлэгч байр сууриа дахин бататгаад байна.
#InfosysFinacleInnovationAwards2021
#ДэлхийнЖишигМонголынБанк #ГоломтБанк
-
2021 оны 11 сарын 24
Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.
-
2021 оны 11 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл” болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
-
2021 оны 11 сарын 24
Голомт банкнаас санаачлан хэрэгжүүлж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтын 12 дахь дугаарыг “Кластер хөгжил” сэдвийн хүрээнд онлайнаар зохион байгууллаа. Бид энэ удаад Кластер гэж юу вэ, Гадаадын кластерын жишээ, Амжилтын түүхээс хуваалцах нь /Монголын Гоо Сайхны Кластер ТББ/ зэрэг агуулгын хүрээнд сургалтыг явууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж уншина уу.
-
2021 оны 11 сарын 24
Монгол орны хөгжлийн түүчээ бол бүх салбарт шинийг санаачлан, олон улсын стандартад нийцсэн үйлдвэр, үйлчилгээ эрхэлж, бүтээн байгуулалт хийж буй томоохон төслүүд юм. Тиймээс бид улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй төслүүдийг "ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН ОНЦЛОХ ТӨСЛҮҮД" цуврал нийтлэлээр танилцуулж байгаа билээ. Харин энэ удаад бид “Интермед” эмнэлгийг онцолж байна.
-
2021 оны 11 сарын 23
Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
-
2021 оны 11 сарын 23
JUNIOR багц нь 7-17 насны хүүхэд, залууст зориулан, тэдний насанд тохирсон урамшуулал, хөнгөлөлтүүдээр үргэлж бэлэг барьдаг билээ. Тиймдээ ч бид шинэ хэрэглэгчдэд зориулан бэлэгтэй урамшууллыг зарласан ба энэхүү урамшуулал нь үргэлжилсээр байна.
-
2021 оны 11 сарын 22
Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулжээ.
-
2021 оны 11 сарын 22
“Голомт Банкны Нэрэмжит Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн ШИЛДЭГ 100 ОЮУТАН тодорлоо.
Бизнесийн байгууллагуудаас анхлан хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийн хүрээнд Голомт банк 2003 оноос эхлэн өнөөг хүртэл нийт 1,500 оюутанд тэтгэлэг олгон, оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.
ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ ИХ ҮЙЛСИЙН ЭЗЭД, шилдэг оюутнууддаа баяр хүргэе.
#ОюутныТэтгэлэгтХөтөлбөр
#СайнСайхныгСанхүүжүүлнэ #ГоломтБанк
-
2021 оны 11 сарын 22
НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр боллоо. Өнгөрсөн сарын 1-31-ний хооронд бүртгүүлсэн, 34.9 сая ширхэг баримтыг тохиролд хамруулсан байна. Гучин сая төгрөгийн супер шагналын эзэн тодроогүй бол гурван сая төгрөгийн гурван азтан тодорлоо.
-
2021 оны 11 сарын 19
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Алсын хараа 2050 - Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого” баримт бичиг батлагдаж, тус бодлогын баримт бичигт “Монгол улсын хүн амын дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ” гэсэн томоохон зорилтыг дэвшүүлээд буй.
-
2021 оны 11 сарын 17
Тохиролд өнгөрөгч аравдугаар сарын 1-31-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамрагдана. Супер шагнал 30 сая төгрөг байна.
-
2021 оны 11 сарын 16
Голомт банк нь анх 2019 онд FMC, 2020 онд Business Conference арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн ба үүнээс хойш жил бүр уламжлал болгон явуулсаар иржээ. Харин энэ жил бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн FMC-2021, Business Conference-2021 арга хэмжээг “Build Back Better” буюу “Илүү сайнаар бүтээе” уриан дор тус тус амжилттай зохион байгууллаа. Энэ жил тус 2 арга хэмжээнд Монголын бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй манлайлагч, аж ахуй нэгжийн төлөөллүүд зочдоор уригдаж, оролцсон байна. Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зурагтай доорх линкээр орж танилцана уу!
-
2021 оны 11 сарын 16
Bananamall.mn онлайн худалдааны вэбсайтаар Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт бүрд 10%-ийн буцаан олголт авах боломжтой боллоо.
-
2021 оны 11 сарын 16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн чуулганы хуралдаан дээр, “Манай улсын уулын ууган үйлдвэр бол Бэрхийн жоншны үйлдвэр. Энэ уурхайн лицензийг одоо Галт шувуу гэдэг хочтой хүн худалдаж авсан. Гэтэл арав гаруй жил тэр олборлолт явуулахгүйгээр лицензийг хадгалж байна. Буцааж зарахаар үнэ өсөхийг хүлээж байгаа байх.
-
2021 оны 11 сарын 15
Эдгээрээс Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 24.5 тэрбум, Чингис хаан банкинд 30.6 тэрбум буюу энэ хоёр банкинд нийтдээ ЭМДС-гийн 55.1 тэрбум төгрөг байгаа юм байна. Гэсэн ч энэ хоёр банк өнгөрсөн оноос хойш тус сангийн төлбөрийн хүсэлтийг биелүүлэхгүй байгаа учир ЭМДС шүүхэд хандсан байна.
-
2021 оны 11 сарын 15
Голомт банк интернэтэд суурилсан үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч “Онлайм нетворк” ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр гадаадад амьдардаг монгол иргэд Голомт банкны дижитал үйлчилгээг илүү хялбар, зардал багатай авах боломж бүрдэж байна.
-
2021 оны 11 сарын 10
Монгол орны хөгжлийн түүчээ бол бүх салбарт шинийг санаачлан, олон улсын стандартад нийцсэн үйлдвэр, үйлчилгээ эрхэлж, бүтээн байгуулалт хийж буй томоохон төслүүд юм. Тиймээс бид улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй төслүүдийг "ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН ОНЦЛОХ ТӨСЛҮҮД" цуврал нийтлэлээр танилцуулж байгаа билээ. Харин энэ удаад бид “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийг онцолж байна.